Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудад зориулан мэдээлэл хүргүүлжээ. Тус мэдээлэлд дурдсанаар, Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс коронавирус илэрсэн улс орнуудад аялал зохион байгуулахыг түр хугацаанд зогсоохыг анхааруулсан байна.
Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд тухайн өвчний талаар холбогдох байгууллагуудаас өгч буй цаг үеийн мэдээллийг өдөр тутам хүлээн авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг зөвлөжээ.
Эх сурвалж: БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
Холбоотой мэдээ