Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна | News.MN

Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна

Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна

Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал буюу онцгой дэглэм зарлахад хүргэсэн 2019-nCoV корона вирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх хүрээнд нийт ард иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна.
  1. Корона вирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зааврыг чанд мөрдөж хэвших. Эндээс заавартай бүрэн эхээр нь танилцана уу.
  2. Корона вирусын халдварын талаар олон нийтийн сүлжээ бусад хэвлэл мэдээллийн байгууллага болон ам дамжсан буруу ташаа мэдээлэлд автахгүй, зөвхөн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа албан ёсны мэдээллийг хүлээн авч байх.
  3. Халдварын эрсдэлийн болон тархалтын талаар худал мэдээлэл тарааж,  иргэдийг төөрөгдүүлсэн аливаа үйлдэл гаргахаас сэргийлэх ажилд Тагнуулын байгууллага,  Цагдаагийн байгууллага, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар болон бусад төрийн байгууллагууд хамтран тандалт, хяналт тавьж ажиллаж байна. Хэрэв хүн, хуулийн этгээд санаатайгаар худал мэдээлэл тараасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх болно.

Корона вирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
  • Амны хаалт тогтмол зүүх /2 цаг тутамд солих/;
  • Өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байх;
  • Ханиах найтаах үедээ ам, хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  • Мах, өндөг гүйцэд болгож идэх;
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  • Мал, тэжээвэр болон зэрлэг амьтанд хүрэхгүй байх;
  • Ар гэрт болон өөрийн биед амьсгал давчдах, ханиалгах, халуурах, ханиад томууны шинж илэрсэн талаар харьяалах дүүрэг, өрхийн эмнэлэг болон ХӨСҮТ-д хандах;
  • Биеийн дархлааг дэмжиж, халуун хоол хүнс хэрэглэж, сайтар амарч байх.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-01 150.129.141.80

Гараа угаахыг зөвлөсөн ТЕГ-таа баярлалаа. Зөвлөгөөг дагана аа.

Avatar

мгл 2020-02-01 122.201.24.92

хиих ажил уурэг нь шаал оор газар шуу!!!Рекетчин авилгачидаасаа наад байгууллагаа цэвэрлэж,монголыг тонож дээрэмдэж байгаа улс торчид нэртнууд,тэдэнтэй аль эртнээс хамтарчихсан хуулиинхантайгаа тэмц!!!!Тег гуай их хачин харагддаг болоод байгаа шуу!!!битгии овчин далимдуулаад орхиин эмнэлэг аятай гурилдаад бай!!!

Avatar

aimshig 2020-02-01 66.181.161.25

ali hdiinee 400 garui hun hohirchood bgaa yum bishuuu songuuli boloh geed ingej budiluulj bgaad darhih sanaatai

Avatar

хх 2020-02-01 64.119.19.187

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ГЭР БҮЛИЙН КОМПАНИ УУ? УЛСЫНХ УУ? 

Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа гэх эмэгтэй бий.  Түүний нөхөр Д.Тамир. Д.Тамир нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаад удаж буй ч Д.Үүрийнтуяагаас сарын дараа буюу 2019 он 4-р сарын 26-нд Эрдэнэт үйлдвэрийн Инженерийн зураг төсвийн төвийн даргаар томилогдсон юм. Өөрөөр хэлбэл Д.Тамир төсөвт өртгийг гаргаад  эхнэр Д.Үүрийнтуяа гэрээг нь зурдаг гэсэн үг. Энэ нь Монгол улсад өнөөдөр хүчин төгөлдө

Avatar

ж 2020-02-01 211.36.131.39

хийх ажил олдохгүй бгаа юм бхдаа халдварт өвчинтэй тэмц гээд бидний өчнөөн татварын мөнгөөр цалинждаг юмнууд юу хийж бдагын

Avatar

Зочин 2020-02-01 103.229.122.226

yu gej chi tenegteed bainaa

Avatar

terror 2020-02-01 103.229.122.234

herwee Korono Mongol-d orj irwel emneleg ugaasaa xvchin chadalaa diilehgui xvn xvch ch dytmag baixad xaanaas ta nar xvn xuchee awax we?
Opos uu ? Kityaski yu? ali ne ch baisan bidend xeregtei. bid vxleegeed cyyltai bish tatah l bolno gewch daraa ne ali neg ulsiinh ne clone bolchixson baix wii dee.

Avatar

ИРГЭН 2020-02-01 150.129.143.59

Мал, тэжээвэр амьтанд хүрэхгүй байх; ЭНИЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? МАЛЧИД МААНЬ ЯАХ БОЛЖ БАЙНА ВЭ? ҮНЭЭГЭЭ СААХГҮЙ, ХОНИО ХОТЛУУЛАХГҮЙ, АДУУГАА ХУРААХГҮЙ БАЙГАЛЬД НЬ ОРХИ ГЭСЭН ҮГ ҮҮ? 70 САЯ МАЛАА ЯАХ БОЛЖ БАЙНА?

Avatar

Иргэн 2020-02-01 49.0.212.172

ЭНЭ БАЙГУУЛЛАГЫГ ХЭДХЭН ОВЛИГОГҮЙ АЖИЛТНААР БҮҮ ТӨСӨӨЛ. ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА. НУУЦЫН ЗЭРЭГТЭЙ МЭДЭЭГ НИЙТЭД ДЭЛГЭЭД СУУХ УУ. ҮЙЛС НЬ ДАЛД, ЭД НАР ДУУГАРАХ ЭРХГҮЙ ГЭСЭН ШИГ МЭДЭХГҮЙ БАЙЖ БАЛБАЖ ӨГӨХӨӨ БОЛИМООР

Avatar

Зочин 2020-02-01 202.21.108.26

Тагнуулчидаа та нар маскны шагчидыг илрүүлсэн үү?!

Avatar

Иргэн 2020-02-01 49.0.212.172

Цагдаагийн ажил. Тагнуулын байгууллага бол илүү өргөн хүрээнд ажилладаг

Avatar

Зочин 2020-02-01 122.201.22.94

Энэ Мэдэгдлийн чинь агуулга нь ЭМЯ-ны л хариуцах ажил байна шдээ!! Харин та нар элдэв халдварт өвчин тараах зориудын хорлон сүйтгэх ажиллагаа явагдаж байгаа эсэх, улсын аюулгүй байдалд хортой буруу хуулга сурталчилгаа явагдаж байгаа эсэх г.м. улсын аюулгүй байдлаа л хариуцаж олигтойхон шиг ажиллахаа бод!!!

Avatar

Зочин 2020-02-01 103.26.194.173

Medeelel toti shig davtahiin orond urdaas irsen hujaanuudaa sain shalgaach

Avatar

Иргэн 2020-02-01 103.212.119.120

ЭМЯ-ны мэдэгдлийг давтах хэрэггүй. Өөрийн чиг үүрэгт хамааралтай зүйлээр мэдээлэл хийвэл дээр байх. Ж- бэл: Сэжигтэй байдлаар хил нэвтэрсэн хүмүүс байгаа эсэх гэх мэт.

Avatar

Зочин 2020-02-01 64.119.27.172

uhsenii chin tagnuuliin erunhii gazar ve?

Avatar

Зочин 2020-02-01 202.126.88.151

ДЭЭРЭМЧИН АЖИЛТНУУДАА Л АНХААР! ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ НЬ ЗОХИЦУУЛНА БИЗ.

Avatar

Зочин 2020-02-01 103.229.122.226

medeeleh ni zov

Avatar

Иргэн 2020-02-01 49.0.212.252

Хүн, мал, ургамлын гоц халдварт өвчний үед тагнуулын байгууллага өөрийн чиглэлээр ажиллах хуультай байдаг юм аа хүмүүс ээ

Avatar

зочин 2020-02-01 202.179.25.53

ЭМЯ ийм зөвлөмжийг хэдэн хоног өгч байгаа биздээ? Тагнуул үндсэн үүргээ хэрэгжүүлэх ажил чинь юу болж байна? Бие бүрэлдэхүүний чинь ёс суртахуун, өргөсөн тангарагтаа үнэнч байдал шалдаа уначихаад байгаа юм биш үү? Юун титэм вирус вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж