Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.01-нд нийтлэгдсэн

Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна

Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал буюу онцгой дэглэм зарлахад хүргэсэн 2019-nCoV корона вирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх хүрээнд нийт ард иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна.
  1. Корона вирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зааврыг чанд мөрдөж хэвших. Эндээс заавартай бүрэн эхээр нь танилцана уу.
  2. Корона вирусын халдварын талаар олон нийтийн сүлжээ бусад хэвлэл мэдээллийн байгууллага болон ам дамжсан буруу ташаа мэдээлэлд автахгүй, зөвхөн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа албан ёсны мэдээллийг хүлээн авч байх.
  3. Халдварын эрсдэлийн болон тархалтын талаар худал мэдээлэл тарааж,  иргэдийг төөрөгдүүлсэн аливаа үйлдэл гаргахаас сэргийлэх ажилд Тагнуулын байгууллага,  Цагдаагийн байгууллага, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар болон бусад төрийн байгууллагууд хамтран тандалт, хяналт тавьж ажиллаж байна. Хэрэв хүн, хуулийн этгээд санаатайгаар худал мэдээлэл тараасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх болно.

Корона вирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
  • Амны хаалт тогтмол зүүх /2 цаг тутамд солих/;
  • Өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байх;
  • Ханиах найтаах үедээ ам, хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  • Мах, өндөг гүйцэд болгож идэх;
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  • Мал, тэжээвэр болон зэрлэг амьтанд хүрэхгүй байх;
  • Ар гэрт болон өөрийн биед амьсгал давчдах, ханиалгах, халуурах, ханиад томууны шинж илэрсэн талаар харьяалах дүүрэг, өрхийн эмнэлэг болон ХӨСҮТ-д хандах;
  • Биеийн дархлааг дэмжиж, халуун хоол хүнс хэрэглэж, сайтар амарч байх.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж