Хойлог шувууг хууль бусаар агнаж, худалдаалах гэж байсан этгээдүүдийг баривчиллаа | News.MN

Хойлог шувууг хууль бусаар агнаж, худалдаалах гэж байсан этгээдүүдийг баривчиллаа

Хойлог шувууг хууль бусаар агнаж, худалдаалах гэж байсан этгээдүүдийг баривчиллаа

Хойлог шувууг хууль бусаар агнаж, худалдаалах гэж байсан этгээдүүдийг баривчиллаа

Нэн ховор амьтан худалдаалж байна гэсэн иргэдийн мэдээллээр Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтсээс шалгалт явууллаа. Сонгинохайрхан дүүргийн 32-дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” худалдааны төвд cэжигтэй этгээдүүд автомашины зогсоол дээр уулзаж, гурван ширхэг хойлог шувууны махыг худалдахаар авчирсныг эд мөрийн баримттайгаар дайчлан баривчиллаа.

Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл нь хойлог шувууны тус бүрдээ 1400-1800 грамм жинтэй, гурван ширхэг махыг эд мөрийн баримтын хамт хураан авчээ Мөн сэжигтэй этгээд “Ч”, “Б” нарыг эрүүгийн хариуцлагад татаж хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох шалгах үйл ажиллагаа хийгдэж байна.

Алтайн хойлог нь тахианы баг гургуулын овогт багтдаг. 30-40 сантиметр өндөртэй, 2.5-3 килограмм жинтэй шувуу юм. 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэгдэж , Монгол улсын улаан номонд оруулсан. Мөн тархац нутгийн ихэнхийг улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад хамруулж хамгаалжээ. Гэвч иргэд олон нийт эмчилгээ сувилгаанд хойлог шувууны махыг хэрэглэх зорилгоор хууль бусаар агнаж , худалдаалж , үргээж байршлыг алдагдуулсаар байна. Хууль бусаар ан агнасан тохиолдолд бол найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-01 202.131.229.34

Энэ шувууг гэршүүлж тэжээж өсгөж үржүүлж болдоггүй юм байхдаа. Ийм чадвартай нэг монгол байхгүй юу.

Avatar

Зочин 2020-02-01 202.9.40.113

Хатуу шийтгэ хайран ховор шувуу

Avatar

зочин 2020-02-01 64.119.22.241

спиртийг ус болгодог хуулийнхан яаж мэдэх . хойлгийг болжмор болгож чадах л хүмүүс

Avatar

Зочин 2020-02-01 202.9.46.178

Хойлогны мах сайн гээд хүн бүр олж идхийг хүсдэг. Үнэндээ тэр айхтар үр дүн нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй. Мухар сүсгийн зүйл шүү.

Avatar

Зочин 2020-02-01 202.21.108.26

Болдогсон бол бүх б** зэвсэгтэй этгээдүүдийн бууг хураагаач!!!!!!!!!!!

Avatar

иргэн 2020-02-01 122.201.31.166

Тийм ховор амьтны махыг битгий хаяарайдаа уламжлалтын эмийн үйлдвэр, Оточ манрамба зэрэг эдий нь мэддэг газар өгөөрэй түмэнд тус болог.

Avatar

Зочин 2020-02-01 203.91.117.8

шоронд хатаа зүс царайг нь ил болгоочээ

Avatar

Зочин 2020-02-01 66.181.161.123

удалгүй л хойлог биш тагтаа байжээ гээд л болоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж