Хоёрдугаар сар өмнөх жилүүдээс дулаан байна | News.MN

Хоёрдугаар сар өмнөх жилүүдээс дулаан байна

Хоёрдугаар сар өмнөх жилүүдээс дулаан байна

Хоёрдугаар сар өмнөх жилүүдээс дулаан байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх ажээ.

Тухайлбал, Баруун аймгуудын нутгаар буюу Увсын ихэнх нутаг, Завханы хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Тус сарын нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч эрс  суларна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Энэ сард Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр, Ховд, Говь-Алтайн ихэнх нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Түүнчлэн нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 14-16метр секунд Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 метр секунд хүрч ширүүсэх төлөвтэй.

Харин Төвийн аймгуудын нутгаар буюу Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард нийт нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Түүнчлэн Зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард Хэнтий, Сүхбаатарын хойд, Дорнодын ихэнх нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.  Нэгдүгээр арав хоногийн эхэн үеэр нутгийн зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Харин Говийн аймгуудын нутгаар энэ сарын агаарын температур нь Дундговь, Дорноговийн хойд хэсгээр дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч харьцангуй суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Энэ сард бүх нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.  Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

Р.Дулам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-01 202.126.89.148

Mongloos busad n l teneg baiv gj.Tsagan sar xiideg mongoloos busad oron bugd xiisen.Dandaa iim buruu zamaar yvsaar bgad mongol xugjix bish buur dordson

Avatar

мгл 2020-02-01 122.201.24.92

хэдхэн хоногиин омно л олон жилиин дунджаас илуу хуйтэрнэ гэж хуцаад байсан!!!Нэг цонхоор орилж байгаачээ мудакуудаа!!!Наад онц байдалын суржигнэсэн малнуудаа жоохон сурга!!!

Avatar

Зочин 2020-02-01 66.181.180.213

Монголын минь хүйтэн хуурай нь элдэв вирусыг дэгдээхгүй байхад тусалж юм шүүдээ

Avatar

Зочин 2020-02-01 64.119.16.252

Tsaggn bish nogoon sar hiih geed bna uu daa? Mongol hudal zurkhaichid

Avatar

Зочин 2020-02-01 64.119.24.7

Хаврын эхэн сарын шинийн нэгэн аль хэзээний өнгөрсөн шүү дээ. Зурхайч Намсрай зөв ярьсан байгаа биз дээ. 2 сарын 24 бол биш. Тэрбиш толгой эргүүлсэн. Монгол ганцаараа арал дээр байгаа биш. Тойрсон улс орнуудаас онцгойрох гээд байгаа юм уу хаашаа юм.

Avatar

Зочин 2020-02-01 103.26.193.250

Хавар болчихсон нь тэгээд хаана байна

Avatar

Bat 2020-02-01 68.100.237.110

Havar bolchihson shuudee .Mongolchyydaa !

Avatar

Зочин 2020-02-01 66.181.176.81

Хаврын эхэн сар гарсан л байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж