Их Британи Европын холбоог албан ёсоор орхилоо

Хуучирсан мэдээ: 2020.02.01-нд нийтлэгдсэн

Их Британи Европын холбоог албан ёсоор орхилоо

Их Британи Европын холбоог албан ёсоор орхилоо

Их Британи улс даяар олон нийтийн санал асуулга явуулснаас хойш 3.5 жилийн дараа Европын холбооноос өчигдөр /2020.01.31/ орон нутгийн цагаар 23.00 цагт албан ёсоор гарлаа. Тус улс нь Европын холбоонд 47 жил байсан бөгөөд энэ хугацаанд Европт бүрэн интеграцид ороогүй байсан билээ. Тодруулбал, Их Британи өөрсдийн мөнгөн тэмдэгтээ хадгалж, Шенгений орнуудад нэгдээгүй.

Ерөнхий сайд Борис Жонсон Европын холбооноос улсаа гарахаас нэг цагийн өмнө ард түмэндээ хандан Засгийн газрынхаа тэргүүлэх чиглэлийн бодлогоо дахин танилцуулжээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ Европын холбоо 50 жилийн туршид Их Британийг ашиггүй бодлого руу чиглүүлж байсан. Өнөөдөр бид жинхэнээсээ нэгдэж, өөрсдийн төвшнөө ахиулах боломж ирж байна. Гэмт хэргийг ялан дийлж, эрүүл мэнд, боловсролыг салбарт шинэчлэл хийх, шилдэг технологийг ашиглах зэргээр улс орныхоо өмнө тулгамдсан асуудлыг шийдэх болно гэв.

Мөн тэрбээр Brexit Европын холбоо болон эрч хүчтэй Их Британийн найрсаг хамтын ажиллагааны шинэ эрин үе эхлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэв.

Харин энэ үеэр Европын холбоо Их Британийн шийдвэрт харамсч буйгаа илэрхийлэв. Тус холбооны тэргүүн Жозеп Боррель хэлсэн үгэндээ “Өнөөдөр Их Британи Европын холбоог орхиж байна. Тус улс нь Европын холбооноос гарсан гурав дахь улс боллоо. Бид Их Британийг ийм шийдвэр гаргасанд харамсч байгаа хэдий ч тэдний сонголтыг хүндэтгэж, урагш алхахад нь дэмжихэд бэлэн байна. Их Британи улс Европын холбооны хувьд гол хамтрагч байх болно. Иймээс шинэ амбицтай хамтын ажиллагааг Их Британи улстай худалдаа эдийн засаг, хууль эрхзүй, шүүх, гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт эхлүүлэхийг хүсч буйгаа илэрхийлэв.

Сонирхуулахад, 2016 оны зургадугаар сарын 23-нд Их Британичуудын 51.89 хувь нь Brexit-ийн төлөө саналаа өгсөн.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж