ОХУ-д шинэ коронавирусийн хоёр тохиолдол Забайкальский хязгаар муж болон Тюмен мужид тус тус бүртгэгдлээ. Коронавирусийн халдвар авсан хоёр хүн нь БНХАУ-ын иргэн аж. Оросын Засгийн газраас шинэ коронавирустэй тэмцэх шуурхай баг гарган, тэмцэж байгаа бөгөөд БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудаа хаагаад байгаа билээ.
Тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин шинэ коронавирусээс оросуудыг хамгаалахын тул бүхнийг хийх болно гэдгээ мэдэгджээ.
Дашрамд мэдээллэхэд, шинэ төрлийн коронавирусийн /2019-nCoV/ халдвараар БНХАУ-д амиа алдсан хүний тоо 259-д, вирусийн халдвар авсан хүний тоо БНХАУ-д 11 мянга 791-д хүрчээ
Дэлхийн эрүүл мэндийн байгуулга өчигдөр /2020.01.31/ дэлхий нийтэд онц байдал зарласан билээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ