
зөвлөлдөх зөвлөлийн дарга Син Юань Мин тэргүүтэй Тяньжиний улс төр,
бизнесийн хүрээнийхэн МҮХАҮТ-д өнөөдөр саатлаа. Танхимд өнөөдөр бүтэн
өдрийн турш Улаанбаатар-Тяньжин хотуудын бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх
уулзалт болсон юм. Энэ уулзалтын гол зорилго нь манай улсад хэрэгжих
боломжтой гол төслүүдийн танилцуулгыг сонсоход чиглэсэн байна. Уулзалтыг
нээж хэлсэн үгэндээ хотын орлогч дарга Б. Баатарзориг 18-ийн тоог
чухалчилж байсан. Учир нь Тяньжин хоттой Улаанбаатар хот ах дүүгийн
найрамдалт харилцаа тогтоогоод 18 жил өнгөрч байна. Энэ нь хүний
насаар зүйрлэвэл эрийн цээнд хүрч буй нас юм. Үүнтэй нэг адил хоёр
хотын харилцаа хамтын ажиллагаа ид гялалзаж явах насан дээрээ ирж байна
гэж тодорхойлов.
Урд хөршийн Тяньжин хотын удирдах албан
тушаалтнууд, бизнесийнхэн ийнхүү олноороо нэг дор ирсэн боломжийг манай
бизнес эрхлэгчид ашиглаж хамтын ажиллагаа тогтоож авахыг хүсч байлаа.
Тяньжинийн бизнесмэнүүдийн тухайд манай улсад боловсруулах болон аж
үйлдвэрийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх бодолтой яваа юм байна. Хүн
амын тоо нь 10 сая гаруй, нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ 10 мянган
ам.доллар байдаг Тяньжин хот Улаанбаатар хотын хувьд тэргүүлэх ач
холбогдол өгдөг хотын нэг гэж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч
дарга Б. Баатарзориг онцолсон.
БНХАУ-ын Тяньжин хотын улс төрийн
зөвлөлдөх зөвлөлийн дарга Син Юань Минийг дагалдан ирсэн бизнесмэнүүд
дунд хөрөнгийн хэмжээ нь10-20 тэрбум юаньд эргэлддэг урд хөршийн
тэргүүн баячууд явж байна. Иймд манай бизнес эрхлэгчид тэдэнтэй холбоо
харилцаа тогтоох боломж байна. Тяньжиний төлөөлөгчдийн айлчлал зургаан
хоног үргэлжилнэ.