Австрали сайн дурынхныг хөнжил явуулахаа зогсоохыг гуйж байна   | News.MN

Австрали сайн дурынхныг хөнжил явуулахаа зогсоохыг гуйж байна

Австрали сайн дурынхныг хөнжил явуулахаа зогсоохыг гуйж байна

Австрали сайн дурынхныг хөнжил явуулахаа зогсоохыг гуйж байна  

Австралийн аймшигт түймэрт нэрвэгдсэн хөөрхийлөлтэй уутат баавгайн бамбарууш, эхээсээ өнчирч хоцорсон бяцхан эмжийн өр өвтгөм нүдний харц дэлхийн өнцөг булан бүрт өрөвч сэтгэлтэй хүмүүсийн элгийг эмтэлж, олон сайн дурын үйл ажиллагаанууд эхлэх үндэс болсон. Гэтэл өнгөрсөн хэдэн сард газар дээр нь амьтдад тусалж, аварч байгаа багийнханд болон гэмтсэн амьтдад зориулан нэхсэн хөнжил, уут зэрэг бүтээгдэхүүн хэт их цугларч хэрэгцээнээс давсан байна. Түүнээс гадна энэ мэт бүтээгдэхүүнүүд нь амьтдыг ердөө эмчлэх эхний хэдэн сард л хэрэгтэй гэнэ. Тиймээс австраличууд сайн дурынхныг энэ үйлдлээ зогсоохыг гуйжээ.

Арванхоёрдугаар сараас хойш түймэрт өртсөн хөөрхий амьтдыг авран хамгаалахын төлөө дэлхийн өнцөг булан бүрээс тусламжийн бараа цуглуулж Австрали руу илгээж байсан байгууллага сайн дурынхныг бараа илгээхээ түр зогсоож, өөр газарт туслахыг хүссэн байна. Тэд “Одоо Австрали руу дахиж битгий юм явуулаарай. Таны эргэн тойронд өөр тусламж хэрэгтэй амьтад байж л таарна. Тэдэнд туслаарай” хэмээн нүүр номдоо бичиж өөрсдийн 233500 дагагчиддаа анхааруулжээ. Мөн дахин өөр бараа бүтээгдэхүүн хэрэг болвол Австрали дотоодын сайн дурын байгууллагуудаасаа тусламж хүсээд зохицуулчих тул санаа зоволтгүй хэмээжээ.

АМЬТДАД ОДОО ӨӨР ТӨРЛИЙН ХАЛАМЖ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Австралийн амьтдад хөнжил, уут оёж илгээж байсан хүүхдүүд, асрамжийн газрын хөгшчүүд, хоригдлууд гээд янз бүрийн түвшний сайн дурынхан өнөөг хүртэл цахим орчинд цацагдсан өрөвдөлтэй амьтдыг харж төсөөлсөөр байна. Харин бодит байдал дээр тэднийг аварч, дулаан байранд оруулж, хооллож ундлан тусалж байгаа олон бүлэг, байгууллагууд бий. Австралийн хэд хэдэн бүс нутагт галын эрсдэл өндөр хэвээр байна. Хэрэв нөхцөл байдал улам муудвал хөнжил, уутны хэрэгцээ гарж магадгүй боловч одоогийн байдлаар шархадсан амьтдад өөр төрлийн тусламж шаардлагатай байна.

Австралийн буяны байгууллагууд тусламж үзүүлэхээ зогсоогоогүй байгаа ч тэдэнд одоо амьтдыг хооллох мөнгөний хэрэгцээ их байгаа гэв. Хэрэв сайн дурынхан цаашид туслахыг хүсвэл хийсэн эд зүйлсээ зарж борлуулаад, орлогоо явуулахыг зөвлөж байна.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-31 182.160.39.211

монгол руу паасла. хэдэн малд хэрэгтэй

Avatar

Лхагваа 2020-01-31 202.9.46.122

Наашаа Монгол руу явуулчих л даа. Бид үнэгүй юманд нугасгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж