“Сайдын цаг” уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцлоо

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

“Сайдын цаг” уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцлоо

“Сайдын цаг” уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцлоо

УИХ-д суудалтай бүх намуудын хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш улс оронд тулгарсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, гаднын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллалаа гэж   Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ.

УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцүүлж батлуулах шаардлагатай хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүдийг өргөн барьсан. Эдийн засгийн хувьд зайлшгүй шийдвэрлэх ёстой  Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх тухай болон Гачууртын ордтой холбоотой УИХ-ын тогтоолын төслүүд, улс төрийн шинэтгэлтэй холбоотой Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль, Төрийн албатай холбоотой хуулиудын төслүүд, хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эрүүгийн болон зөрчлийн тухай хууль, эрүүгийн байцаан шийтгэх хууль, бусад байгууллагуудын тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан. Эдгээр хуулиуд батлагдсанаар 2002 оноос хойш хийгдсэн хамгийн том хууль эрх зүйн шинэтгэл болно гэж  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэллээ.

“Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хийгдэх ажлууд  үндсэндээ дуусч байна.  Цаашид  Туулын хурдны замыг Богд уулыг тойруулан холбоно гэсэн зорилт тавьж байгаа. Улаанбаатар хоттой холбоотой 9 том төсөл хөтөлбөр төлөвлөгдөж  байна.  Алтанбулаг- Замын-Үүдийг холбосон 3 эгнээ  1000 гаруй км хурдны зам  Улаанбаатар хотын баруун талаар дайрч өнгөрнө. Хотын төвөөр явж байгаа төмөр замыг Богд уулын урдуур  гаргахаар “Богд уулын төмөр зам”  төсөл боловсруулсан.  Хөшгийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлыг дагасан Аэросити болон төмөр зам, авто замын тээвэр хосолсон анхны том ложистикийн төв байгуулагдана.  2017 оны эхээр  Хөшигийн хөндийн онгоцны буудал ашиглалтад орж,  олон улсын стандартад нийцсэн , дөрвөн эгнээ хурдны замаар Улаанбаатар хоттой холбогдоно гэлээ.

Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг  дагалдуулан  тус ордыг ашиглах талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулахаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдох бүх материал, гэрээнүүдийг өгсөн. Ажлын хэсгийн шаардсан бүх материалуудыг өгч байгаа. Тогтоолын төслийг өргөн барьснаас хойш тав дахь долоо хоногтоо орж байна. Ажлын хэсэгт дүгнэлт гаргах хангалттай боломж байгаа гэлээ. ЗГХЭГ-ын дарга мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж