Их Британид коронавирусийн анхны тохиолдол илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

Их Британид коронавирусийн анхны тохиолдол илэрлээ

Их Британид коронавирусийн анхны тохиолдол илэрлээ

Их Британийн нэгэн гэр бүлийн хоёр гишүүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан гэж Английн эмнэлгийн ахлах мэргэжилтэн, профессор Крис Уитти мэдэгдэв.

Тэрбээр "Нэг гэр бүлийн хоёр гишүүний шинжилгээний хариу эерэг гарсан буюу вирус илэрсэн гэдэг нь үнэн. Өвчтөнүүд NHS /Үндэсний эрүүл мэндийн төв/-ийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад байгаа. Өвчнийг цааш тарахаас сэргийлэхийн тулд бид чадах бүхнээ хийнэ. NHS нь маш сайн бэлтгэгдсэн бөгөөд халдварт өвчинтэй харьцах арвин туршлагатай. Мөн тэд өвчтөнүүдтэй холбоотой хүмүүсийг яаралтай шалгаж, өвчин цаашид тархахаас урьдчилан сэргийлэх бүх үйл ажиллагааг маш хурдан хэрэгжүүлж байна. Бид Их Британид коронавирус туссан шинэ тохиолдол бүртгэгдэхэд бэлтгэлтэй байсан, тиймдээ ч ийнхүү нэн даруй хариу арга хэмжээ авч байна. Бид цаашдаа ДЭМБ-тэй нягт холбоотой хамтран ажиллаж, Хятад улс дахь дэгдэлтийг хязгаарлах ажилд ч гэсэн идэвхтэй оролцсоор байх болно" хэмээжээ.

Эрүүл мэндийн яам өвчтөнүүд хаанаас ирснийг хэлэхээс татгалзсан ба Хятад улсын Ухань хотоос нүүлгэн шилжүүлсэн иргэдийн карентилсан бүсийнх биш гэсэн эх сурвалжийн мэдээ байна.

ЭХ СУРВАЛЖ: THEGUARDIAN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж