Монгол Улсын сайд С.Баярцогт “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

Монгол Улсын сайд С.Баярцогт “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа

 

“Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 18 дахь удаагийн шилдгүүд өнөөдөр тодорч шагналаа гардлаа.

 

Энэ жилийн уралдаанд аймаг нийслэлээс 800 гаруй хүн оролцсон, ирүүлсэн бүтээл бичлэгийн ур чадвар, өнгө хийц жилээс жилд сайжирч байгаа нь шагналын сан өсч буйтай холбоотой гэж зохион байгуулагчид нь хэлж байлаа.

 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт шилдэг бичлэгийн эздэд шагнал гардуулж, амжилт хүсээд,

 

“Монгол уран бичлэг”-ийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн бахдам амжилт байсан. Монгол хэл бичгийн эрдэмтэд, багш, оюутнууд, энэ уралдаанд оролцогчид бол Монголынхоо түүх соёлыг уламжлан авч яваа гавьяатай хүмүүс юм. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг тасралтгүй 18 жил зохион байгуулж, эх орныхоо өнцөг булан бүрээс шилдэг сайхан бичигтнүүдийг тодруулж, нийтэд алдаршуулан, тэдний бичлэгийн дадал туршлага, авьяас чадварыг олонд таниулан сурталчилдаг МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сонины хамт олонд талархал илэрхийллээ. Мөн энэ уралдааны шагналын санд жил бүр хувиасаа сая төгрөг хандивлаж байх болно гэж хэллээ.

 

Уралдаанд ирүүлсэн шилдэг 99 бүтээл, үйс, торго, мод, арьсан эдлэлүүдээс гадна арвижихуйн бэлгэдэл болон дорно дахины алдартай урлаг цаасан урлагийг монгол бичигтэй холбосон бүтээлүүдээр Уран зургийн галерейд үзэсгэлэн гаргажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж