Кето дэглэм гэж юу вэ? Асуулт/хариулт

Хуучирсан мэдээ: 2020.02.01-нд нийтлэгдсэн

Соёл зөвлөж байна

Кето дэглэм гэж юу вэ? Асуулт/хариулт

Кето дэглэм гэж юу вэ? Асуулт/хариулт
  1. Кето дэглэмийн дараа ахиад нүүрс усаа хэрэглэж болох уу?

Мэдээж тийм. Гэхдээ бага багаар дасгаж хэвийн хооллолт руугаа орох хэрэгтэй гэдгийг анхаараарай. Хэрэв кето дэглэм барьж байгаа үедээ нүүрс ус хэрэглэх бол дэглэм эхэлснээс хамгийн багадаа 2-3 сарын дараагаар онцгой тохиолдлуудад л нүүрс ус хэрэглэж болох бөгөөд эргээд маш хурдан дэглэмдээ орох хэрэгтэй шүү.

  1. Булчингийн масс алдагдах уу?

Хоолны дэглэмүүдийн үед булчингийн масс алдагддаг. Гэхдээ уургийн өндөр хэрэглээ болон өндөр кетоны хэмжээ нь булчингийн алдалтыг багасгадаг бөгөөд ялангуяа дэглэмийн хажуугаар дасгал хийдэг бол булчингийн масс алдахаас айх зүйлгүй.

  1. Өдөрт хэр хэмжээний уураг хэрэглэх вэ?

Уургийн хэмжээ тийм өндөр байгаад хэрэггүй. Өндөр уураг авах нь инсулины хэмжээг нэмэгдүүлдэг бөгөөд кетоны хэмжээг багасгадаг. Өдрийн турш авч байгаа илчлэгийн 35% байхад л хангалттай.

  1. Байнга ядраад, бие сульдсан мэдрэмж төрөөд байна?

Та бүрэн хэмжээнд кетод ороогүй байна гэсэн үг. Хэвийн дэглэмээс кето дэглэмд шилжих үед бие махбод энергийн эх үүсвэрээ сольж амжаагүй байдаг бөгөөд ийм зовуурь илэрдэг.

  1. Шээсний үнэр өөрчлөгдөөд байна?

Санаа зоволтгүй ээ. Энэ нь таны бие Кетозод орсныг илтгэх шинж тэмдэг бөгөөд үед шээсний үнэр өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл билээ. Нүүрс усны оронд өөхийг энерги болгон задлах үед өөхний хүчлүүд кетон болон хувирснаар энэхүү үзэгдэл явагддаг байна.

  1. Амнаас эвгүй үнэр үнэртээд байна?

Кето дэглэмийн нэг сул тал. Энэ нь таны бие Кетозод орсныг илтгэх шинж тэмдэг бөгөөд энэ үед амны үнэр өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл. Кетозод байгаа үед энэ үнэрийг арилгах боломжгүй. Тийм болохоор бохь юмуу гаа авч явж байхыг зөвлөе.

  1. Кето дэглэм аюултай гэж зарим хүмүүс яриад байна?

Хүмүүс кетозыг кетоацидозын байдалтай андуурах тохиолдол байдаг. Эрүүл хүмүүст ямар ч аюулгүй бөгөөд кетоацидоз нь хяналтгүй чихрийн шижин бүхий хүмүүст л тохиолддог бол кетоз нь бодисын солилцооны хэвийн үзэгдэл билээ.

  1. Гэдэс гүйлгээд, өтгөн хатаад, хоол боловсруулах зам хямраад байна?

Дэглэм эхэлж байх үед түгээмэл илэрдэг зүйл бол өтгөн хаталт бөгөөд хангалттай хэмжээний ус уугаагүйгээс болон эслэг хэрэглээгүйгээс болдог. Зарим хүний гэдэс гүйлгэдэг бөгөөд энэ нь гэхдээ тийм ч түгээмэл биш. Хэрэв та кето дэглэмийг барихын тулд хоолны дэглэмээ 180 градус өөрчилсөн бол иймэрхүү зовуурь тохиолдох магадлал илүү их. Ихэвчлэн 3-4 долоо хоногийн дараа та хэвийн болох болно.

  1. Зүрх савлаад байна.

Кето дэглэм эхэлсэн эхний хэдэн долоо хоногт ийм зовуурь илэрч болох бөгөөд бага хэмжээний ус уух, давсны хэрэглээ багасах, дэглэмийн үед кофе их уух зэргээс болж болно. Та хангалттай хэмжээний ус ууж, давс болон кофены хэвийн хэрэглээтэй байгаа ч энэ зовуурь удаан үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй бөгөөд нүүрс усны хэрэглээгээ бага зэрэг нэмэхэд гэмгүй шүү.

 

Соёл Фитнесс клубын эмч, дасгалжуулагч, хүний их эмч Н.Лүдэвдорж


Мэргэжлийн дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл https://www.facebook.com/tsahimfitnessemch/  эсвэл https://www.facebook.com/soyolwellnesscenter/  болон өөрийн биеэр ирж нарийн зөвлөгөө авахыг хүсвэл Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн Соёл фитнесс клубээр ороод гараарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж