Австралийн нийслэл онц байдал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

Австралийн нийслэл онц байдал зарлалаа

Австралийн нийслэл онц байдал зарлалаа

Австралийн нийслэл Канберра хотын ойролцоо том хэмжээний ойн түймэр дэгдсэнтэй холбогдуулан тус хотын эрх баригчид өнөөдөр /2020.01.31/ онц байдал зарлах шийдвэр гаргажээ.

Тус хотын өмнөд хэсэгт 18,500 га газар түймэрт шатаж байгаа Канберра хотын захад оршин суудаг иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа юм. Мөн шаардлагатай тохиолдолд иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авах аж. Австралид одоогоор 40 орчим хэмийн халуун байгаа ба их халалтаас гадна хүчтэй салхи түймрийг улам тэлж байгаа юм байна. Нийслэл Канберра хот нийт 400 мянга орчим хүн амтай юм.

Австралид өнгөрсөн оны есдүгээр сараас түймэр асч эхэлсэн бай түймрийн улмаас 33 хүн амь үрэгдэж, олон мянган хүн орон гэрээ алдаж, хагас тэрбум ан амьтан үхэж үрэгдэн, 11 сая га талбай түймэрт шатаад байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж