Их Моголын эзэнт улсын томоохон уран зургийг шинэчлэн засварлажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Их Моголын эзэнт улсын томоохон уран зургийг шинэчлэн засварлажээ

Лондоны Үндэсний хөрөг галарейд энэ сарын 12-нд нээгдсэн үзэсгэлэн дээр Их моголын эзэнт улсын томоохон уран зурагт тооцогддог зургийг анх удаагаа олон нийтэд үзүүллээ. Энэ тухай ArtDaily мэдээлжээ. Зургийн өндөр нь 180 см ба зурагт хаан Жахангир (1605-1627) бүтнээрээ дүрслэгдэн сандал дээр сууж гартаа бөөрөнцөг барьжээ. Жахангир хаан гоёлын хувьцастайгаар зурагдсан байна. Зураачийн нэр тогтоогдоогүй. Нэр байх зургийн хэсэг гэмтсэн байлаа. Гэлээ ч зураачийн урлагийг өөр хэсэгт нь шүлгээр магтан бичсэн байв. Тэр үеийн Энэтхэгийн томоохон зураач Абу-л-Хасан (Abu"l Hasan) зургийг зурсан байх магадлалтай. Хөрөг зураг 1617 онд зурагдсан байна. “Энэтхэгийн хөрөг зураг: 1560-1860” гэсэн энэ үзэсгэлэнд 60 бүтээл орсны сувд нь Жахангирын хөрөг хэмээн зүй ёсоор тооцогдож байна. Агуу Моголууд 1526-1858 онуудын хооронд Энэтхэгийг захирч байлаа. Жахангирг дөрөв дэх эзэн хаан нь байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж