Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг ирэх сараас нэмэх шийдвэрийг Засгийн газрын нэгдүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан. Энэ дагуу 500 хүртэлх мянган төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон юм. Ингэснээр тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болон нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, тэтгэвэр авагчид хоёрдугаар сарын 3-аа нэмэгдсэн дүнгээр тэтгэврээ авах юм.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 31.5 хувиар тус тус нэмжээ.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-01-31 203.91.115.43
Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 310 дээр 30 нэмээд 340 болоо биз дээ 350 гэж худал хуцаад байхы
Зочин 2020-01-31 72.196.192.250
Saidiig dagaad toogoo buruu bodjee.
Gehdee yahav yahav, mongold dargiinh l zuv baidiim!
Монгол 2020-01-31 95.147.17.102
20, 30 мянгаар тэтгэвэр нэмсэн бол наймаачид барааныхаа үнийг 20, 30 хувиар өсгөчихнө шүү дээ. Ингэж хэдхэн цаасаар тэтгэвэр нэмсэн болж тэтгэврийнхний амыг таглахдаа үнийн дээд хязгаар тогтоох хэрэгтэй бус уу?
zochin 2020-01-31 150.129.142.168
durakuud mini 1 -nd chi8n i amraltyn udur, etseg ekhiinkhee tetgewerees khusakh geed yarchikhsan bagii we
бодь хүн 2020-01-31 103.212.119.118
Б.Цэцэг ээ охин минь тооны хичээлээ сайн давт. 500 000 д 25000 чинь 5% болно. Тоондоо муу Чинзориг сайдыг дагаж намираад хэрэггүй Өөрийн толгойтой бай. Алдаагаа засвал АМЖИЛТ
зочин 2020-01-31 122.201.24.216
2 сарын 1-нд тэтгэьэр өгөхгүй гэсэн үг үү, ойлгомжтой мэдээлэл өгөөч Б.ЦЭЦЭГЭЭ
зочин 2020-01-31 202.131.225.150
2 sariin 1 amraltiin odor
Зочин 2020-01-31 66.181.176.201
1ndee uguuchee