Бид бүхний зүрх сэтгэлд хоногшсон холливудын гайхалтай цуварлуудын нэг болох “Роки” киноны нэгдүгээр ангийг та бүхэн санаж байгаа биз. Тэгвэл тус киноны нэгдүгээр ангид залуу боксчин Роки Балбао амьтны дэлгүүрийн худалдагч Адриан Пеннинод сэтгэл алдран байнга түүний амьтны дэлгүүрээр орж, хоол худалдан авч хоёр яст мэлхийг хооллодог билээ. Үүгээр ч зогсохгүй тэдний хайр сэтгэлийн илэрхийлэл болгож дараа нь худалдан авдаг.
Харин саяхан Роки Балбао буюу Сильвестр Сталлоне тус хоёр яст мэлхийг одоог хүртэл тэжээж, халамжилж байгаа зургаа дэлгэжээ. Тус хоёр яст мэлхий одоо 44 настай бөгөөд тэдний нэрийг Кафф болон Линк гэдэг ажээ. Тэднийг 2018 онд нээлтээ хийсэн "Крид-2" кинонд ашиглажээ. Өдгөө 72 настай жүжигчин маань "Хоёр хөгшин нь нэг хөгшнөө хараад нилээн баяртай байна. Гэхдээ аль нь гэдгийг нь мэдэхгүй байна" хэмээжээ.
Үүнийг нь харсан нэгэн твиттерийн хэрэглэгч "Кафф болон Линк хоёр одоо ч амьд байна шүү дээ. Энэ жил сонссон хамгийн сайхан мэдээ байна" хэмээн жиргэжээ. Мөн тэрбээр тус хоёр яст мэлхийнээс гадна "Роки-1 болон Роки-2" кинонууд дээр гардаг Буткус хэмээh нохойгоо тэжээж байсан билээ.
Холбоотой мэдээ