2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 26,337,433 төгрөгийн үнийн дүн бүхий 89,362 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC+5.79%) болон "Талх чихэр ХК (TCK+5.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол секюритиес" ХК (MSC-14.71%) болон "Силикат" ХК (SIL-13.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.37 хувиар буурч 18828.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,665,213,247,546 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ