Эрдэмтэд вакцин бүтээхээр цаг хугацаатай уралдаж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд вакцин бүтээхээр цаг хугацаатай уралдаж байна

Эрдэмтэд вакцин бүтээхээр цаг хугацаатай уралдаж байна

Үхлийн шинэ вирус, олон мянган халдвар, хүний амь, эмчилгээ байхгүй, вакцин байхгүй. Дэлхий ийм бэрхшээлтэй олон удаа тулгарч, эцэст нь ялж байсан. Сүүлийн таван жилд дэлхий эбола, зика, коронавирусийн өөр төрөл МЕРС зэрэг аймшигт вирусуудтай тулалдаж ирлээ. Харин энэ удаагийн вирусыг “2019 онд гарсан новел КоронаВирус” буюу “2019-nCoV” хэмээн нэрлэж буй.

Гэхдээ өмнө нь гарсан аймшигт өвчнүүдийн вакциныг гаргаж авахын тулд олон жил зарцуулж байсан ч энэ удаад Хятад болон Австрали вирусыг лабораторид дахин бүтээж, вирусийн генийн кодыг түргэн хугацаанд олж авснаар хэдхэн цагийн дотор вирусийн эсрэг вакцин бүтээх ажил эхэлсэн байна. Мөн вакцин бүтээхээс гадна лабораторид гарган авсан вирусийн жишгийг эрдэмтэд цаашид нарийн судалснаар вирус хаанаас үүсэлтэй, хэрхэн мутацид ордог, хүмүүсийг хэрхэн хамгаалбал зохилтой зэрэг олон хэрэгтэй мэдээлэл олоход нэн тустай юм.

Хэрвээ цаашдаа дээрх болон бусад амжилтууд, техник технологийн хүчин чадал, засгийн газрын тусламж нэгдвэл вакцин бүтээх ажил хурдсах боломжтой юм.

Сан Диего дахь Иновио лабораторид эрдэмтэд харьцангуй шинэ төрлийн ДНХ технологийг ашиглаж боломжит вакциныг боловсруулж байна. Тэдний бүтээж буй вакциныг "INO-4800" гэж нэрлэх бөгөөд энэ зуны эхээр хүнд ​​турших төлөвлөгөөтэй байна.

Иновио компанийн судалгаа, хөгжлийн ахлах, дэд ерөнхийлөгч Кейт Бродерик "Хятад улс энэхүү вирусийн ДНХ-ийн дарааллыг олж өгснөөр бид лабораторийн компьютер, технологиор дамжуулан вакциныг гуравхан цагийн дотор боловсруулж чадсан. Бидний ДНХ-ийн эмийн вакцин вирусын эсрэг ДНХ-ийн дарааллыг ашиглан бие махбодын дархлаанд нөлөөлж өвчтөний эсүүдэд нийлснээр биеийн эсэргүүцэл сайжруулж, вируст маш хүчтэй хариу үйлдэл үзүүлнэ хэмээн бид найдаж байна. Анхны туршилт амжилттай болбол оны сүүл гэхэд тараах боломжтой болно” хэмээжээ.

Оны сүүл гэхэд өвчин арилчихсан байхыг үгүйсгэх аргагүй ч Иновио лаборатори төлөвлөгөөнийхөө дагуу бирусын вакциныг байж болох хамгийн хурднаараа гаргаж авахаа амлаж байна.

Сүүлд 2019-nCoV-тай хамгийн ижил САРС вирус 2002 онд гарч байсан. Тухайн үед БНХАУ нөхцөл байдлын талаар дэлхийд мэдэгдэлгүй удсан учир вакцин бүтээх ажил хэт орой эхэлж, өвчний дэгдэлт дуусч байхад бэлэн болсон.

Эдгээр лабораториудын ажлыгбаруун Африкт эбола өвчин гарсны дараа вакцин боловсруулах ажлыг дэмжихээр байгуулагдаж байсан, дэлхий даяар засгийн газар, буяны байгууллагуудаас санхүүжүүлдэг Эпидемийн бэлэн байдлын инновацийн шинэчлэлийн эвсэл (Cepi) санхүүжүүлж байгаа гэнэ.

Эх сурвалж: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж