Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.01.31) “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өргөн мэдүүллээ.
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс үүдсэн агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотуудыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах шаардлага тулгараад буй.
Иймд нийслэлийн төвлөрлийг саармагжуулах, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлөөр хангасан, агаарын тээвэр, аялал жуулчлал, шинжлэх ухааны цогцолбор төвүүд бүхий бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн “Аэросити”, “Майдар” хотыг байгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Аэросити хот нь олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих бөгөөд энэ хотын ойролцоо шинэ төмөр зам, олон улсын хурдны зам зэргийг байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн төрөл бүрийн үйлчилгээний газрууд, ажилчдын орон сууцны хороолол, ачаа тээвэр, логистикийн сүлжээний байгууламжуудыг байгуулна. Тодруулбал, Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн сүлжээний хамгийн том төв болох юм байна.
Майдар хотод “Их Майдар” бурхны хөшөөт цогцолбор, кино үйлдвэрийн цогцолбор, түүнийг дагасан зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламжуудыг байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн зарим их дээд сургуулийг тус хот руу нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө буурч, эдийн засгийн тодорхой салбарууд тоггвортой хөгжих болон хүн ам эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэх боломжтой болно хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Монгол улсын Үндэсний статистикийн хорооны 2018 оны мэдээллээр нийт хүн амын 67 хувь буюу 2,2 сая нь хот, суурин газарт амьдарч байгаа. Монгол Улсын нийт хүн амын 45 хувь буюу 1,4 сая нь Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 39.7 хувь нь хот, суурин газарт төвлөрсөн байгаа бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршин дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Томоохон хотуудын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийн улмаас дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний даац хэтэрч, хүртээмж нь хүрэлцэхгүй байгаагаас нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудлыг бий болгож байна. Нийслэл Улаанбаатар хотод манай улсын их дээд сургуулиудын дийлэнхи хэсэг нь буюу 88.5 хувь нь байршиж, түүнд нийт оюутан сурагчдын 95.3 хувь нь суралцаж байгаа талаар тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Зочин 2020-01-31 192.82.68.176
Нэгмөсөн хархориныг нийслэл болгож тээврийн олон огтолцсон ложистик болгочих
МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2020-01-31 103.212.116.134
Яс үндэс “ТӨВД” жанхуугийн майдар гэх хэн ч амьдрахгүй хотод 500 тэрбумыг хуваарилах шаардлага байхгүй. Үтэр түргэн жанхуугийн хямд барлаг ухныг огцруулаад жанхуу руу нь хөөгөөд явуул. Аль эсвэл тэр австралидаа очиж ухна аяга тавгаа угаана биз.
Zuud 2020-01-31 202.55.188.36
Serchihgui bol goy zuud
Дорж 2020-01-31 145.255.168.214
Аэросити гэж монголоор нэрлэж болдоггүй үг юм уу. УИХ-ын гишүүд монгол хэл мэдэхгүй бол бусад хүмүүс ямар хэлээр ярих нь дурын хэрэг.
Их хурлын дарга ч бас монгол хэл муу мэддэг юм байна. Одоо. яанаа???
Badelxan 2020-01-31 23.118.175.67
Mash zuv shidver baina Zaaval gol usnii xajuud baix albagui. zoxitsuulalt xiij bolno shvv dee. Demjij bna.
Зочин 2020-01-31 64.119.27.220
Говь шиг огт усгүй газаршд гүний усаар л болгох юм бх аа
ЗОЧИН 2020-01-31 66.181.181.20
Гол усгүй газар хот барьдаг тэнэг толгойнууд Монголд л байна .
Иргэн 2020-01-31 203.91.116.42
Судалгаатай, эх орноо бодсон л юм хийгээрэй пээ.Шуналтай хүмүүсийн сэдлээр хий хөрөнгө гарздах вии дээ
Зочин 2020-01-31 64.119.18.184
Энд гэр хороолол,яндангүй байнаа яагаад гэвэл хот босохгүй юм чинь.Сэргэлэн сумаас авсан 108га газар нь женкогийн нэр дээр байдаг юм даа
зочин 2020-01-31 66.181.177.53
хотын дарга нь женко болох юм уу.
ЗОЧИН 2020-01-31 202.9.46.234
ЭНЭ 2 ХОТ ЯНДАНГҮЙ, ГЭР ХОРООЛОЛГҮЙ, МАЛГҮЙ, ЦЭВЭР ЭКО ХОТ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
асуулт 2020-01-31 202.179.25.56
муур болох болов уу?
Зочин 2020-01-31 174.203.10.53
Eldew shaahin muzei ayalal zugaalga baar den buudal zugaa tsengeenii gazar. UB urgujuuleed shine duureg nemeed yawsan ni zuw. Gadaad ner us odoo bolno. 30 jil erguutlee. Uildweriin buteen baiguulaltiin importiig buuruulsan undesnii uildwerleliin hot bolgoh ni zuw. Oyutan huuhduud etseg ehdee tusalj oirhon baij mongol uwurmuts haluun dulaan zan zanshil heweeree uldeg. Etseg ehiin haraanaas hol hen neg ii erhend orchihson sursan medsen umgui etseg ehed hul gar bolson umgui huiten hundii tsewdeg bo
Зочин 2020-01-31 182.160.34.237
Мөхсөн Төвдөөс дүрэвсэн лам нарын хот юм уу? хаашаа юм . Яагаад өгөр төвд нэр гэж? Одоо нөгөө арай гэж зээлээр бариулсан онгоцны буудлаа тойруулаад баахан хазгай мурий шавар тагз, түц, өмхий баар, карокигоо овоолох гэж байгаа юм баналдаа энэ 2 +76
bat 2020-01-31 192.82.65.182
eronhiilogchoo,ter maidar geech yumaa boliod zugeer l oyutni hothon bariad ogooch.
Содном 2020-01-31 66.181.187.153
Шинэ сайхан хот тосгон байгуулж, хэдэн барилгын компаниуд ажилтай орлоготой болж болох л юм. Тэр хотод чинь яг юуг нь түшиглээд хүмүүс очиж амьдрах юм бэ? Манай ард олон гэнэт айхтар ухамсартай болж УБ хотоо түгжирлээс гаргаж тэр хотууд руу чинь нүүж очичхоод тэндээсээ наашаа ажил үйлчилгээндээ явцгаах болж байна уу? Ингэж улсын төсөв рүү элдэв болж бүтэхгүй зүйл ярьж дайрдгаа болих болоогүй юу? Түүний оронд ТЗ-аа хөгжүүлээд хурдан ГТ явуулаачээ.
111111 2020-01-31 203.91.119.162
Майдар, Аэро сити эд нар чинь энэ намын амлалт бил үү? Женкогийн зүүд бил үү?
Зочин 2020-01-31 107.77.173.44
женкогийн луйвар
Буянд даган баясья 2020-01-31 66.181.161.78
За ашгүй дээ дэмжиж бна