Ухань: 2300 ортой хоёр эмнэлэг ирэх долоо хоногт ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

Ухань: 2300 ортой хоёр эмнэлэг ирэх долоо хоногт ашиглалтад орно

Ухань: 2300 ортой хоёр эмнэлэг ирэх долоо хоногт ашиглалтад орно

БНХАУ-аас дэлгэрсэн коронавирусийн халдварын талаарх мэдээлэл дэлхий нийтийг түгшээж байна. Ганцхан сарын дотор уг өвчнөөр 9,600 орчим хүн халдварлаж, 213 хүний амийг авч оджээ.

Үүний хажуугаар энэхүү өвчинтэй холбоотой худал ташаа мэдээлэл ихээр тарж байгаагийн нэг нь өвчин анх гарсан Ухань хотод 1000 ортой эмнэлгийг хоёр хоногийн дотор барьж дуусгалаа гэсэн мэдээлэл юм.

Цахим сүлжээгээр ихээр тарж буй уг зураг нь мөн л коронавирусийн дэгдэлт өндөр бүсэд хамаарч буй Хуангган хотод  баригдсан ч дотор заслыг нь хийгээгүй байсан эмнэлгийн зориулалттай барилга юм. Өөрөөр хэлбэл, баригдчихсан байсан бэлэн барилга гэсэн үг юм. “Dabie Mountain Regional Medical Centre” эмнэлэг нь ирэх тавдугаар сард ашиглалтад орох байсан ч коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор яаралтай дотор заслыг нь цөөн хоногийн дотор хийж гүйцэтгэн өвчтөн хүлээн авахад бэлэн болгожээ.

Энэхүү эмнэлэг нь 1000 ортой бөгөөд барилгын дотоод заслыг хийж, ор, тоног төхөөрөмжийг суурилуулах ажилд 500 гаруй барилгачин, цахилгаанчин зэрэг хүмүүс оролцсон байна.

Харин халдварын голомт болсон Ухань хотод баригдаж буй хоёр эмнэлгийн барилгын ажил хараахан дуусаагүй байгаа ба эхний эмнэлэг болох Хуошеншань эмнэлэг нь 25 мянган м.кв талбайтай, 1000 ортой байх ба хоёрдугаар сарын 3-нд ашиглалтад орно, хоёр дахь эмнэлэг болох Лэйшеншань нь хоёрдугаар сарын 5-нд нээгдэх бөгөөд 30 мянган м.кв талбайтай, 1300 ортой байх аж.

Эдгээр эмнэлгүүдийн барилгын ажил одоо ид дундаа явагдаж байгаа ба Хятадын төв мэдээллийн агентлагууд барилгын ажлын үйл явцыг шууд дамжуулан үзүүлж байгаа юм.

Өмнө нь 2002-2003 онд дэгдэж байсан SARS халдварын үед ч мөн маш богино хугацаанд халдвартай өвчтөнүүдийг тусгаарлах нэмэлт эмнэлэг барих шаардлага үүсч, бэлэн угсардаг материалаар түр эмнэлгийн барилгуудыг барьж байжээ. Энэ удаад ч мөн тэр жишгээр барилгыг шууд угсарч барьж байгаа гэнэ. Ингээд ирэх долоо хоног гэхэд нийт 2300 ортой хоёр шинэ эмнэлгийг хүлээн авахын төлөө 24 цагийн турш шаргуу ажиллаж байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER, CGTV,XINHUA 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж