"Амны хаалт борлуулах үнэ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй байхыг анхаарууллаа" | News.MN

"Амны хаалт борлуулах үнэ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй байхыг анхаарууллаа"

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

"Амны хаалт борлуулах үнэ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй байхыг анхаарууллаа"

"Амны хаалт борлуулах үнэ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй байхыг анхаарууллаа"

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас өнөөдөр /2020.01.31/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тус газраас коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан амны хаалт, ариутгагч бодис зэрэг хэрэглэгчийн зайлшгүй хэрэглэх ёстой бүтээгдэхүүний үнэ, хомсдолтой холбоотойгоор шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа гэлээ. Тус газраас эм эмнэлгийн хэрэгслийн худалдаа эрхэлдэг томоохон аж ахуй нэгжүүдийн дунд шалгалт хийсэн байна. Нэгдүгээр сард тус аж ахуй нэгжүүд 278 мянган амны хаалтыг импортоор оруулж иржээ. Коронавирусын халдвар дэгдэлт хурдацтай тархаж буй энэ үед амны хаалтыг нөөцлөн хомсдол үүсгэж зохиомлоор үнийн хөөрөгдөл үүссэн зөрчил ирээгүй бөгөөд импортоор оруулж ирсэн бүх амны хаалтыг зах зээлд нийлүүлж дууссан болохыг ШӨХТГ-аас мэдээллээ. Монгол Улсад зөвхөн "Мөнхийн тун" ХХК амны хаалт үйлдвэрлэж буй. Тус компани өдөрт дунджаар 40 мянга орчим амны хаалт үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа юм. Мөн зарим эмийн сангаас амны хаалт борлуулах үнэ тодорхойгүй нөхцөл байдал илэрсэн байна. Тухайлбал "Метро молл" худалдааны төвийн ойролцоох "Монос"-ын эмийн санд хэдэн төгрөгийн амны хаалт зарж буй нь тодорхойгүй. Зарлагын падан дээр 3000-5000 төгрөгийн үнэтэй гэж бичсэн хэр нь 2500 төгрөгөөр худалдаалж буй мэт тодорхойгүй, үнийн талаар бодитой мэдээлэл өгөөгүй зэрэг зөрчил илэрчээ.  Иймд тухайн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцлах, торгууль ногдуулах санал гаргана.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "1284 дугаарт ирсэн 204 хэрэглэгчийн өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн. Үүнээс 90 гаруй хэрэглэгчээс амны хаалт, ариутгагч бодисын талаар гомдол ирсэн. Хэрэглэгчийн гомдлын дагуу эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад шалгалт хийлээ. Эдгээр байгууллагуудын нөөц дууссантайгаар холбоотой амны хаалтны хомсдол үүссэн байсан. Шалгалтын үеэр Метромалл дэлгүүрт байрлах Моносын эмийн санд хэдэн төгрөгний үнэтэй, ямар амны хаалт зараад байгаа нь тодорхойгүй зөрчил илэрсэн. Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагууд гарч буй зөрчлийг арилгуулж байна. Түүнчлэн хэрэглэгчид тухайн бараа бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл өгөхгүй байна гэсэн гомдол ирж байгаа. Утаа шүүх амны хаалт, нян бактерийг шүүх амны хаалт зэргээр зориулалт, шинж чанарыг иргэдэд тайлбарлаж өгөх хэрэгтэй. Бүх байгууллагын түвшинд амны хаалтыг үнэгүй тараах зэргээр анхаарч ажиллаж байна. Амны хаалт болон гар ариутгагчийн талаар иргэд гомдол, санал хүсэлтээ хэлэхдээ эмийн сангийн нэр, хаягийг тодорхой өгч байх хэрэгтэй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-31 103.9.90.52

Эрүүл мэндийн шаардлага хангасан, хангаагүй янз бүрийн маск эмийн сангуудад худалдаж байгааг шалгах нь зүйтэй. Үнэхээр вирусээс хамгаалж чадах маск ард түмэндээ худалдах хэрэгтэй байнаа. Цахим орчинд үнэ хөөрөгдсөн худлаа хандалт авах гэсэн ийм байдлыг таслан зогсоомоор байнаа.

Avatar

Зочин 2020-01-31 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн
хүмүүст ОХУ-ын Магистрийн гэрчилгээ
нөхөн олгож байна. Утас: 88671597.

Avatar

Зочин 2020-01-31 124.158.107.35

залхуу шаарнууд вэ өөрсдөө дэлгүүрээс даавуу аваад алгын чинээ маск оёод өмсчихгүй

Avatar

Зочин 2020-01-31 202.9.46.255

Бид нар 1 гэр бүл худал юм бичиж сэтгэл санааг минь үймүүлж бгаа арчаагүй сэтгэлийн тэнхээгүй юмнууд больцгоо өөдрөгөөр бод л доо хүмүүс ээ

Avatar

Зочин 2020-01-31 66.181.161.71

Бүгдээрээ тайван байх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж