Коронавирусийн халдварын голомт болсон БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын эмнэлгийн байгууллагууд ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа билээ. Хоногт л мянга мянгаараа нэмэгдэж буй өвчтөнүүдийг асрах эмч эмнэлгийн ажилтнуудын ачаалал ч үүнийг дагаад маш их нэмэгдэж байгаа юм. Бие засах ч завгүй ажиллаж буй эмч нар том хүний живх өмсөн ажил үүргээ гүйцэтгэж байгаа талаар “Washington post” сонин онцолжээ.
Түүнчлэн халдвар авахаас сэргийлсэн хамгаалалтын хувцсыг бие засах бүртээ тайлах нь хувцсыг урах эрсдэлтэй бөгөөд ийм хувцасны хангамж тааруу байгаан улмаас эмнэлгийн захиргаа эмч нартаа живх өмсөж ажиллах үүрэг өгсөн байна.
Мөн халдвар тараахгүй байх, эрүүл ахуйг сахин ажиллах үүднээс эмч нар үсээ хусуулж байгаа дүр зураг олны анхаарлыг ихэд татаж байна.
Эх сурвалж: WASHINGTON POST
Холбоотой мэдээ