ОХУ-ын Татарстаны Набережные Челны хотын эмнэлэгт коронавирусийн шинж тэмдэг илэрсэн гурван хүнээс шинжилгээ авч, тусгаарлаад байгаа аж. Энэ тухай “Kazanfirst” цахим сайт мэдээлжээ.
Эдгээр хүмүүсийн нэг нь саяхан Хятадаас ирсэн хүн байгаа бол нөгөө хоёр нь Монгол Улсад зорчоод энэ сарын 27-нд нутагтаа ирсэн ОХУ-ын иргэд юм байна. Тус эмнэлэгт гурван хүнийг тусгаарласан байгаа, шинжилгээний хариу маргааш гарна гэдгийг ОХУ-ын Татарстаны Эрүүл мэндийн сайд баталжээ.
Тус бүс нутагт Хятадын “Haier” компанийн үйлдвэр байрладаг бөгөөд уг үйлдвэрийн зарим ажилчид өвдөж чөлөө авах нь ихэссэн байна. Үүнээс үүдэн тус нутгийн иргэд энэ үйлдвэрийн ажилчдаас коронавирус тарах вий гэсэн айдастай байгаагаа хэвлэлд ярьжээ. Харин “Haier”-ийн ОХУ дахь салбарын захирал Людмила Романова ажилчид н өвдөж чөлөө авч байгаа гэдэг мэдээллийг няцаасан мэдэгдэл хийсэн байна.
Эх сурвалж: KAZANFIRST.RU
Зочин 2020-01-31 202.131.235.198
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн
хүмүүст ОХУ-ын Магистрийн гэрчилгээ
нөхөн олгож байна. Утас: 88671597.
Munkh 2020-01-31 122.201.21.63
Za ene shinjilgeger l medegdene de mongoldkorono virus bga eseh ni mash olon hunii ergeljez bs sanaa setgel zovj bui asuudal