Франц эр дэгдээхийнүүдийг амьдаар нь бутлагчаар устгахыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

Франц эр дэгдээхийнүүдийг амьдаар нь бутлагчаар устгахыг хориглоно

Франц эр дэгдээхийнүүдийг амьдаар нь бутлагчаар устгахыг хориглоно

Франц 2021 оны эцэс гэхэд эр дэгдээхийнүүдийг бутлагчид хийн устгадаг маргаантай асуудлыг эцэслэн, хориглох болно гэж Парист Хөдөө аж ахуйн сайд Дидье Гуилюм мягмар гарагт мэдэгдлээ. “2021 оны эцсээс эхлэн энэ бүх харгислал дахиж хэзээ ч байхгүй болно. Бид ухрах биш урагшлахыг хүсч байна. Засгийн газар үүнд тууштай хандана. Ийнхүү 2021 оны эцэс хүртэл фермүүдэд уг шийдвэрийг танилцуулж, мөрдүүлэх аргачлал боловсруулан ажиллах үндсэн үүрэг баримтална” хэмээн сайд Гуилаум ярьжээ. Тэрбээр мөн Франц улс эр тооройг мэдээ алдуулалтгүй засахыг хориглох болно гэж мэдэгджээ.

Дэлхий даяар бүх өндөг, тахианы фермүүд эр дэгдээхийг ашиггүй хэмээн үзэж, өндөгнөөсөө гарсан даруйд нь ялгаж байгаад бутлагчид хийн устгадаг. Өндөгний бизнес эрхэлдэг фермийн хувьд эр тахиаг зөвхөн хээлтүүлгийн зориулалтаар ашигладаг тул тооны хувьд олон шаардлагагүй. Харин тахианы махны бизнес эрхэлдэг фермүүд хурдан өсч томордгийг нь бодож зөвхөн эм тахиануудаа өсгөдөг. Тиймээс эр дэгдээхийнүүдийг ихэвчлэн амьдаар нь бутлагч машин руу хаяж устгадаг. Харин зарим фермерүүд тэднийг уутанд боон бүтээж, эсвэл бензинээр түлж устгадаг.

Харин шувууны аж ахуй эрхлэх комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Максим Чауметийн хариуд нь эр дэгдээхий устгахгүй байя гэвэл өөр арга зам хайж илүү их судалгаа хийх шаардлагатай хэмээх байр суурьтай байгаагаа илэрхийлж "Хөдөө аж ахуйн сайдын хэлсэн зүйлийг бид ойлгож, анхааралдаа авна. Гэхдээ одоогоор бидэнд өөр арга, шийдэл алга. 2021 оны эцсээс өмнө өөр шийдэл гарвал түүнийг дагаж мөрдөхөд асуудалгүй. Хоёр жилийн хугацаа нэлээд богино. Сайд ч үүнийг сайн мэдэж байгаа. Энэ богино хугацаанд төвөгтэй хоригоо мөрдүүлэхийн тулд засгийн газар судалгааг маш эрчимтэй хийх шаардлагатай байна" хэмээн ярьжээ.

2015 онд Герман улс дэгдээхий бөөнөөр алахыг хориглосон тухай анхны улс болсон ч өнгөрсөн жил Германы шүүх хоригийг цуцалжээ. Учир нь тэд шувууг үр хөврөл байхад нь хүйсийг нь тодорхойлж, хүсээгүй өндгийг устгах боломжтой технологи бүтээгдтэл өөр арга байхгүй хэмээн үзсэн байна. Тиймдээ ч Германы засгийн газар дээрх технологийг хөгжүүлэхийн тулд 5.5 сая ам.долларын хөрөнгө оруулалттай судалгаа эхлүүлжээ. Тэрхүү технологи нь энэ жилдээ багтан ашиглах боломжтой болох төлөвлөгөөтэй байгаа ба технологи ашиглагдаж эхэлмэгц хориг дахин хэрэгжиж эхлэх гэнэ.

Харин Британийн амьтны эрхийн байгууллага, Мал амьтдыг харгис хэрцгий байдлаас урьдчилан сэргийлэх нийгэмлэг өмнө нь “Дэгдээхийг бутлагчид хийх, хорт хийгээр утах  нь зовлонтой санагдах ч, мэргэжлийн, чадварлаг ажилчдын гараар хийгдвэл тийм ч их зовлон биш” хэмээж байжээ.

 

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж