“Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл” хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл” хэрэгжүүлнэ

“Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл” хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд боллоо. Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл” -ийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Уг асуудлыг НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав танилцуулав.

Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2023 он хүртэл хэрэгжүүлэх уг төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцаж  хэрэгжүүлэх аж.

Уг төсөл нь ногоон, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй  Улаанбаатар хотод хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах технологийг иргэдийн оролцоотойгоор нэвтрүүлэх зорилготой бөгөөд төслийг гурван хэсэгт хувааж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эхний үе шатанд хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах хувилбаруудыг тодорхой болгох юм байна. Ингэснээр Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлын нөхцөл байдалд нарийвчилсан судалгаа үнэлгээ хийгдэж цаашид гарах үр дүнг тодорхойлох юм. Мөн хүнсний хог хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах туршилтын төсөл хэрэгжүүлж иргэд хүнсний хог хаягдлыг дахин боловсруулсан бордоог үйлдвэрлэж  хорооны тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажилд ашиглахаар төлөвлөж байгаа аж. Уг төслийн үйл ажиллагааг албан ёсоор энэ оны нэгдүгээр улиралд багтаан эхлүүлэхээр болжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Гадаад дотоодын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх  нэгжийн чадавх, боловсон хүчний чадамж сул байгаагаас цөөнгүй төсөл үр дүнгүй болдог. Тиймээс цаашид төслийн нэгжийг чадвартай боловсон хүчээр хангаж ажиллах хэрэгтэй. Мөн гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой албан ёсны мэдээллийг нэгдсэн байр сууринаас өгч ажиллахыг НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтэс бүрэн хариуцаж хариуцлагатай ажиллах ёстой” гэв. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцээд Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулахыг дэмжлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж