Хөлбөмбөгийн өвлийн солилцоо наймааны цонх өнөөдөр албан ёсоор хаагдах билээ. Өчигдөр Оросын Примьер лигт хоёр сонирхолтой наймаа болж өнгөрлөө. Эхнийх нь уналтанд ороод буй Спартак Москва энэ жил гялалзаж буй 22 настай Александр Соболевыг Крылья Советов багаас худалдан авах нөхцөлтэй зээлээр авлаа. Тэрбээр энэ улиралд Оросын Премьер лигт 18 тоглолтонд 10 гоол оруулж Английн Манчестер Юнайтед болон Арсенал клубуудын хараанд өртөөд байсан юм.
Харин нөгөө талд Локомотив Москва өөрсдийн Орос довтлогч энэ жил 29 настай Федор Смоловыг Испанийн Селта Виго клуб руу зээлээр явууллаа. ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельциний 17 настай ач охинтой нэр холбогдсон тэрбээр энэ жил 14 тоглолтонд гурван гоол оруулаад байсан юм.
Холбоотой мэдээ