Зүүн чиглэлд төмөр зам барих төсөлд Япон улс хамтарна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зүүн чиглэлд төмөр зам барих төсөлд Япон улс хамтарна

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Зүүн чиглэлд төмөр зам барих төсөлд Япон улс хамтарна

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гэргий Акиэ Абэ-гийн хамтаар Монгол Улсад албан ёсны ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж хоёр орны Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон байна. Айлчлалын үр дүн, яригдсан асуудлын талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэл хийлээ. Дөрвөн цагийн албан айлчлалын хүрээнд хоёр тал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг богино хугацаанд ажил хэрэг болгох, эрчимжүүлэх асуудлыг хөндөн хэлэлцжээ.  Тухайлбал  Монгол Улс эдийн засгийн чадвараа сайжруулахад Япон улс дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, эхний ээлжинд хүний нөөцийг бэлтгэх, сургах ажилд дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Мөн чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд тууштай хамтарч Япон улсаас Монгол Улсад орж ирэх 5901 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлттэй үнээр нийлүүлнэ гэдгээ амласан байна. Харин Монголын талаас Япон улс руу экспортлох 8100 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг сав баглаа боодол, аюулгүй байдалд нь хамтран ажиллана гэдгээ Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ.

Айлчлалын хамгийн чухал хэлэлцээрийн нэг нь  Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах санамж бичигт Монгол Улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимүзи нар гарын үсэг зурсан байна. Эхний ээлжинд Тавантолгойн уурхайгаас Сайншанд хүртэлх 455 километр төмөр зам барих техник, эдийн засгийн үзүүлэлтийн судалгааг ирэх арванхоёрдугаар сард Японы тал багтаан хийхээр болжээ.

Мөн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы талыг шинэ нисэх буудлын менежментэд хамтран ажиллах санал тавьсан байна. Үүнийг Японы тал нааштайгаар хүлээн авахаа илэрхийлсэн байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-22 64.235.154.35

МОНГОЛЧУУДЫНХАА ТӨСЛИЙГ ЖЕНКО, ЗИ НАР ТАТАЖ УНАГАЧИХААД , ЯПОНУУДЫН ХУДЛАА ҮНЭН ХЭЛСЭН ЮМАНД ЮУНДАА ХӨӨРДӨГ БАЙНАА?

ZOCHIN 2015-10-22 203.91.119.238

ЭНЭ БОЛ ИХ ХУРЛЫН ДАРГЫН АЖЛЫН АМЖИЛТ БАЙЛАА. УЛАМ ИХ АМЖИЛТЫГ ХҮСЬЕ

Zochin 2015-10-22 202.179.20.88

харилцан санамж бичигт зурсан. Энэ бол гэрээ биш. Их удаан үргэжлжилнэ. Хийхгүй ч байж болно.

иргэн 2015-10-22 202.70.45.130

Манйх Япон, Герман 2-ын техник технологийг л нэвтрүүлэх хэрэгтэй байгаа юм. Ялангуяа томоохон дэд бүтцүүдэд, хүнд үйлдвэрүүдэд шүү дээ. Хаа ч очиж манай гадаад болого их зөв яваад байгаа юм. Үүнд Элбэгдорж ерөнхийлөгчийн л гавъяа, хичээл зүтгэл их хувь нэмэр болж байгаа юм даа. Мундаг хүн юмаа энэ Элбэгээ ерөнхийлөгч.

Зочин 2015-10-22 203.169.49.28

.... Тавантолгойн уурхайгаас Сайншанд хүртэлх 455 километр төмөр зам барих... гэнэ шүү. Яахаар тийм хол зайтай болчихдог байна аа? Хэн ийм зайтай гэж мэдээлээд байгаа юм бэ?

Зочин 2015-10-22 103.26.193.230

ОРОС ЮМ УУ ХЯТАДЫН НЭГ БУУНЫ НОХОЙ УГААДАС ДОЛООСОН НӨХӨР ГАРЧ ИРЭЭД АНУ МАНУ ГЭЖ ХУЦААД ЭСЭРГҮҮЦЭЭД ЭХЭЛНЭ . ХЭН ЭХЛЭХИЙГ ХАРЖ БАЙЯ. ТЭР НИЙГ Л ХЭДҮҮЛЭЭ АЛАХ ЁСТОЙ. ШУУД Л ДООРООС 3 ДАЛЬ ХАВИРГЫН ДЭЭГҮҮР БҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Зочин 2015-10-22 103.26.193.106

Женко энхболд 2 сайн ажиллаа амжилт хүсье

иж 2015-10-22 122.201.21.50

ИЖ бүрэнээр нь японоор л бариулахгүй дундуур нь монголчууд л орвол завааруулна. онгоцны буудлыг манайх ажиллулж чадахгүйээ..онгоцуудыг бээжингээ дайруулахгүй уб-аар яаж дайруулж нисгэхийг шииддэг ажил. Хайлаарын онгоцны бү алдагдал зардалыг хөлөнбуйр аймгаас төлөөд бхад л явуулж чадахгүй бгаа хүмүүс шүү.дээ...бидэнд чаддаг юм ажилгүй " аюулгүй байдалд хортой"гэж соц маягаар худал айлгаж кок авч зогсоох

Зочин 2015-10-22 202.70.46.213

Японд татваргvй гаргах гэж гэрээ хийгээд байгаа 8000 нэрийн бvтээгдэхvvн нь юу байж болох ве?! Эрээнээс дарсан бараа байж болох юмуу? Естой азны юм болж байгам бишvv?

Зочин 2015-10-22 150.129.142.186

Япончууд тэнэг хүмүүс биш, юу гэж ***** барааг оруулахавдээ. Монголд үйлдвэрлэгдсэн эхний шатнаас эцсийн шат хүртэл нь шалгаж байж л оруулах биз дээ..

зочин 2015-10-22 122.201.21.50

ОДОО НЭГ УХААНТ ГАРЖ ИРЭЭД Л БОЛОХГҮЙ ГЭЭД Л ЭХЛЭНЭ ДЭЭ.гүйх нохойд гүйхгүй нохой саад

нисэх буудалаа бид авад явчихаж чадийш 2015-10-22 202.179.20.101

Дээ оор ярих юм алга уу ? Ор тавина дээрээс нь орлого оо хунд огно ..!! Толгой нь олгой болчихсон юмнууд бас байнаа

Зочин 2015-10-22 112.72.13.184

Япончуудтай сайн нөхөрлөх хэрэгтэй. Олон ч юм сурна. Саяхан монгол хэл дээр гарсан Ототакэ, Хиротадагийн "АМЬДРАЛ ЯМАР САЙХАН ГЭЭЧ..." номыг уншаад япончуудын талаар бүр илүү их мэдлээ. Сайхан ард түмэн юмаа.

Зочин 2015-10-22 112.72.13.31

Женког хориг тавихгүй бол, Одоо энэ Уянга, Пиншүү, Женко эд нараас айдаг болоод байна шүү, Нэг шинэ төслийн сургаар очоод наалдчихна