Аравдугаар сарын 22: өдрийн гол үйл явдлууд | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Аравдугаар сарын 22: өдрийн гол үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 22: өдрийн гол үйл явдлууд

Орос хүндэт зочноор уригджээ

 

Өнөөдөр Бээжин хотноо БНХАУ-ын гадаадын хөрөнгө оруулалтын яармаг нээгдэж байна. Энэ жилийн хувьд Хятад өөрийн хүндэт зочноор ОХУ-ыг урьжээ. Хятадын гадаадын өргөн цар хүрээтэй “түрэмгийлэлд” Орос гол орон нь биш. Хөрөнгө оруулалт хийдэг Хятадын гол чиглэл нь Африк юм. Хямд ажлын хүч, асар их байгалийн баялаг, өргөн цар хүрээтэй хэрэглээний зах зээл нь Хятадыг татаж байгаа юм. 

 

Эдгээр хөрөнгө оруулалтын нэг том төсөл нь Нигерийн төмөр зам юм. Төмөр зам барихад Хятад 12 тэрбум доллар оруулж байна. Зам барихад зарцуулах түүхий эдийг Хятадаас авах бөгөөд зам барих хүмүүс нь бас Хятадынх болж байна. Африкийн  худалдааны  том түнш нь бөгөөд тэд АНУ-ыг энэ тивд 2009 онд ардаа орхижээ.

 


 

ТЕLЕ2 өнөөдрөөс үйлчилж эхлэв

 

Өнөөдрөөс эхлэн Москвад Tele2 өөрийн  үйлчилгээг санал болгож эхэллээ. Москвагийнханд хямд  үнэ амлаж буй уг компани нь идэвхтэй реклам явуулж байгаа юм.

 

Орост гар утасны дугаар  маш их байна. Тийм учраас хотын оршин суугчид олон утас барих боломжтой. Энэ үзүүлэлтээр оросууд Канад, АНУ, Япон, Хятадыг ардаа орхисон байна.

 

Оросын гар утасны зах зээлийн онцлог нь  хэрэглэгчид сим картуудаа солих боломж ихтэйд байдаг. Тиймээс оросуудын гар дээр “амьгүй албатууд” ихээхэн байгаа юм. Тэдний голчлон  цагаач ажилчид, амралтаар ирсэн хүмүүс худалдан авах нь их гэнэ. Ингэхлээр Tele2 үйлчилгээнд үйлчлүүлэгч нар цөөн үлдсэн нь ойлгомжтой. Шинэ оператор тэднийг байлдан дагуулах хэрэгтэй болж байна.

 

Tele2 операторын ерөнхий захирлын орлогч Александр Провоторов

 

"Зах зээлийн эрчимтэй өсч байгаа хэсэг нь интернэтийн хэрэглэгчид. Тийм учраас бидний ажиллагаа нэн түрүүнд тийшээ чиглэх юм” гэлээ.

 


 

Европын төв банк явуулын хуралдаанаа хийж байна

 

Европын Төв банкны удирдлага өнөөдөр Герман дахь төв байрнаасаа явцгаан Мальта аралд ирцгээв. Мальта аралд тус банкны  явуулын хуралдаан болно. Өнөөдөр хүүгийн ханшны асуудал шийдэгдэн ЕТБ-ны ерөнхийлөгч Марио Драги хэвлэлийн бага хурал хийлгэх юм.

Дашрамд хэлэхэд, Франкфурт дахь банкны шинэ байрандаа ажилтнууд нь жилийн өмнө нүүн орцгоосон байна. Шинэ байрыг 12 жилийн турш барьсан ба төлөвлөгдсөнөөс гурван жилээр илүү хугацаа заржээ. Мөн шинэ байрандаа 850 сая евро зарах төлөвлөгөөтэй байснаас давж нэг тэрбумаас илүү гарчээ. Одоогоор энэхүү барилга Германдаа хамгийн үнэтэй нь болж байна.

Энэ нь хэмнэлтийн бодлогыг дэмжигчдийн дургүйцлийг хүргэсэн бөгөөд эсэргүүцэн жагссан байна.

 


 

Абэ Төв Азид

 

Хөрөнгө оруулалт, баялагийн солилцоо Японы ерөнхий сайдын айлчлалын гол зорилго юм. Шинзо Абэ Төв Азид хийх айлчлалаа өнөөдөр Монголоос эхэлж байна. Тэрээр Киргиз, Таджикистан, Туркмен, Узбекистанд айлчлах юм.

Дэд бүтцийн төслүүдийг дэмжих,  түүхий эдийн нийлүүлэлтийн гэрээнд гарын үсэг зурах  гэх саналуудыг тэрээр төлөвлөөд байна. Энэ айлчлал нь арлын орны удирдлагын сүүлийн 10 жилд энэ бүс нутагт хийж байгаа анхны албан ёсны айлчлалт болж байна.  

 


 

Иракийн цэргийнхэн 365 исламчуудын цогцсыг олов

 

Фото: Lefteris Pitarakis / AP

 

Иракийн цэргийнхэн Байжи хотын ойролцоо 19 нийтийн булшийг илрүүлжээ. Эдгээр булшинд “Исламын улс” бүлгийн дайчдын 365 цогцос байлаа гэж армийн төлөөлөгч мэдээлж байна. Харин тэднийг хэзээ нутаглуулсан мөн хэрхэн исламын дайчдын цогцос гэж тодорхойлсыг төлөөлөгч  хэлсэнгүй.

 

Террористуудын  хяналтад байсан Байжи хотыг Иракийн арми аравдугаар сарын 19-нд чөлөөлжээ. Энэ хотын ойролцоо Иракийн хамгийн томд тооцогдох  Нефть боловсруулах үйлдвэр байдаг юм.

 

Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс