АНУ-ыг Мексикээс тусгаарласан хилийн хашаанд шинээр суурилуулсан хавтангууд Лхагва гариг/202.01.29/-т хүчтэй салхинд хийсч Мексикийн талд мод налан хиаран унацгаав.
Нурсан хэсэг нь одоо байгаа хилийн хашааг сайжруулан улам битүү болгох барилгын ажлын нэг хэсэг байжээ. Калифорни, Эль Сентро хотын гааль, хил хамгаалах байгууллагын төлөөлөгч Карлос Питонесийн CNN-д ярьснаар Калексико хотын хилийн хэсэгт бетонон суурьтай хашааг дөнгөж шинээр барьсан учир бетон хараахан хатаагүй бөгөөд ханын хавтангууд нь хүчтэй салхи тэсвэрлэхээргүй байжээ. Тэрбээр “Хэн нэгний эд хөрөнгө, эрүүл мэнд хохироогүй өнгөрсөнд баяртай байна” хэмээн ярьжээ.
Гааль, хил хамгаалах байгууллагын мэдээлснээр Мексикийн орон нутгийн албан тушаалтнууд хашаа нурсан хэсгийн замын хөдөлгөөнийг хаасан бөгөөд АНУ, Мексик хамтран хашааг сайжруулах, засах дараагийн алхмууд дээр ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ түүнээс өмнө цэвэрлэгээний ажилд хэр хугацаа зарцуулах нь тодорхойгүй хэвээр байгаа ажээ.
Ерөнхийлөгч Дональд Трампын төр барьсан гурван жилийн хугацаанд засгийн газрын хэд хэдэн данснаас хэдэн зуун сая доллар татан байж хийж гийгүүлсэн гол ажлуудын нэг 724км-ээс 160км нь баригдаад байгаа тус хашаа хууль эрх зүй, логистикийн олон бэрхшээлтэй тулгарч байгаа аж. Жишээ нь, мөнгө санхүү хангалттай зарцуулсан ч хилийн хашаа барихад эзэмшил газар нь хоёр хуваагдах газар эзэмшигчид бууж өгөхгүй байна.
Эх сурвалж: cnn.com
Холбоотой мэдээ