Ц.Нямдорж: Банк таргалаад бид тураад байна

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Банк таргалаад бид тураад байна

УИХ-ын чуулганаар 2016 оны Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж арилжааны банкуудын хүү өндөр байгаад бухимдлаа илэрхийлэв. Тэрбээр “Арилжааны банкууд нь таргалаад ард түмэн, бизнес эрхлэгчид нь тураад байна. Гадны банк оруулж ирье гээд  ярихаар арилжааны банкуудын захирлууд нь нэгдэж аваад ордон дотор гүйлдээд эхэлдэг шүү дээ. Өөрсдөө болохоор хүүгээ бууруулахгүй, шулаад суудаг. Ийм эх оронч бус банкуудтай болчихлоо. Одоо тэгээд гадны банкийг оруулж ирдэг юм уу, яадаг юм.  Худалдаа хөгжлийн банк 1990 онд ашиглалтад орсон байшингаа нураагаад ахиад шинэ байшин барьж байна. Үйлдвэрчний ордны хажууд бас нэг банк өндөр шилэн барилга барьж байгаа  гэж сонссон. Эдийн засаг хямраад байхад банкууд байшингаа томруулаад байдаг. Энэ өндөр хүүгээ бууруулахгүй юм уу” хэмээн бухимдав. 

Үүнийг сонссон улстөрчид “Ц.Нямдорж гишүүн туранхай байгаа нь арилжааны банкуудаас болсон юм байна шүү дээ” хэмээн шоглох нь сонсогдсон юм.

 О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж