ЭМЯ: ХӨСҮТ-д 16 хүнийг тусгаарлаж шалгаж байна | News.MN

ЭМЯ: ХӨСҮТ-д 16 хүнийг тусгаарлаж шалгаж байна

ЭМЯ: ХӨСҮТ-д 16 хүнийг тусгаарлаж шалгаж байна

ЭМЯ: ХӨСҮТ-д 16 хүнийг тусгаарлаж шалгаж байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.01.31/ коронавирусийн  талаар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-д 2020 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар зургаан хүн эмнэлгээс гарч 12 хүн тусгаарлан эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдөр эмнэлгээс гарна. Үүн дээр нэмээд өнөөдөр сэжигтэй дөрвөн тохиолдол нэмэгдсэнийг тусгаарлан, шалгаж байна. ДЭМБ-ын Онцгой байдлын хурлаас өчигдөр гаргасан зөвлөмжид улс орнуудад аялал, худалдааны хориг тавихгүй байхыг сануулжээ. Хэрэв улс орнууд хилээ 48 цагийн дотор ДЭМБ-д мэдэгдэх ёстой гэнэ.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч СЕРГЕЙ ДИОРДИЦА:

-Урд шөнө ДЭМБ-ын Онцгой байдлын хороо хуралдаж, БНХАУ-д коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа учраас бусад оронд учруулах хохирлыг нэмэгдүүлэхгүйн тулд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн зарласан. Өмнө нь БНХАУ-д л тархалт явж байсан бол өнөөдрийн байдлаар Африкаас бусад оронд бүртгэгдээд байна. Сүүлийн үед хүнээс хүнд халдах тохиолдлууд нэмэгдэж байгаа учраас ийн арга хэмжээ авсныг ДЭМБ-ын суурин төлөөлөгч онцоллоо. БНХАУ-аас бусад 18 улсад бүртгэгдээд байгаа халдвар нь нийт халдварын нэг хувийг эзэлж байна. Ихэнх тохиолдол нь Ухань хотод зорчсон тохиолдол байгаа бол зарим оронд хүнээс хүнд халдсан тохиолдол бий. ДЭМБ-ын онцгой байдлын хурлаас одоо байгаа мэдээлэлд үндэслэн аялал, зорчигчдод хязгаар тавихгүй байх, эрүүл мэндийн тогтолцоо муу орнуудад туслах, вакцин, эм бэлдмэлийг яаралтай бэлтгэх, оношлогооны төхөөрөмжийг үйлдвэрлэж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Эрүүл мэндийн яам 3000 орчмыг хоёр долоо хоногийн дотор авахаар болсон.

Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Тиймээс цаашид авах арга хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. ХӨСҮТ-өөс дөрвөн баг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм байна. Ажиллах хүчийг хоёр дахин нэмэгдүүлж найман баг болгох нөөц бэлджээ. Тухайлбал, халдвар судлагч эмч, клиникийн эмч, лабораторийн эмч, жолооч зэрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн ХӨСҮТ-д иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх 80066829 дугаарын утас 24:00 цагаар ажиллаж байгаа юм. Лавлах мэдээллийн утсыг ажиллуулж эхэлснээр нэгдүгээр сарын  22-29-ны хооронд нийт 891 дуудлага хүлээн авчээ. Иргэдээс ирүүлж буй дуудлага мэдээллийн 50 орчим хувийг коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл эзэлж байгаа бол 25 орчим хувь нь ачааллыг хийсвэрээр нэмэгдүүлдэг байна. Лавлах мэдээллийн утсанд өдөрт дунджаар 100 орчим дуудлага хүлээн авдаг  байна. ХӨСҮТ-ийн захирал Б.Нямхүүгийн хэлснээр коронавирусийн халдвар дамжих замыг хааж чадвал энэхүү халдвараас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэдгийг энэ үеэр онцолсон билээ. Тэрбээр “Халдварын голомт болох Ухань хотоос ирж буй зорчигчдын урсгалыг хааж, бид хамгаалалтаа сайн хийж, вирусийн эх үүсвэрийг нь судалж тогтоовол коронавирусийн эсрэг тэмцэж чадна” гэлээ.

ДЭЛХИЙ НИЙТЭД МАСКНЫ ХҮРЭЛЦЭЭ МУУ БАЙНА

Монгол, Солонгосын коллежийн хамт олон Эрүүл мэндийн яаманд 900 ширхэг амны хаалт хандивлажээ. Энэхүү амны хаалтыг ахмад настнуудад үнэ төлбөргүй тараах юм байна. ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Дэлхий нийтэд маскны хүрэлцээ муу байна” гэлээ. Тэгвэл Монгол Улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй тул томуу томуу төст өвчний тархалтын үед иргэд ханиад хүрээгүй л бол амны хаалт зүүх шаардлагагүй болохыг энэ үеэр онцоллоо. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээлснээр амны хаалтыг ОХУ, БНХАУ, Японоос авчрах талаар өчигдөр дуулгасан. Мөн ОХУ-аас марл импортолбол иргэд өөрсдөө амны хаалт хийж боломжтой гэдгийг ЭМЯ-наас зөвлөлөө.

                  ХИЛЭЭР ГАРАХ ЗОРЧИГЧДЫН ТОО 2.5 ХУВИАР БУУРЧЭЭ

Иргэдийг гаднын орнуудад аль болох аялахгүй байх зөвлөмжийг ЭМЯ болон ХӨСҮТ-өөс өгч байгаа юм. Тэгвэл нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар найман боомтоор 6560 зорчигч 2280 тээврийн хэрэгсэл хилээр гарч байсан бол нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2465 зорчигч хилээр гарч, тээврийн хэрэгсэл 463 болж буурчээ. Өөрөөр хэлбэл зорчигчдын тоо 2.5 хувиар багассан үзүүлэлт юм.

Эрүүл мэндийн яамнаас эм эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани болон амны хаалт үйлдвэрлэдэг аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-31 64.119.27.110

Хүмүүсээ, энэ халдварт өвчин орж ирвэл тэмцэх үед тодорхой хүрээнд онцгой байдал тогтоож өгнө. Энэ хүрээнд байгаа бүх иргэд өвчингүй болж байж онцгой байдал цуцлагдана. Онцгой байдал зөвхөн танай гэр эсвэл байр, гудамжаар тогтоож болохыг анхаарна уу. Түүнээс биш хаа хамаагүй онцгой байдал тогтоохгүй. Онцгой байдал тогтоосон бүсэд байгаа аливаа иргэн бүр онцгой байдлын хууль дүрмийг ягштал биелүүлэх үүрэгтэй санаж ав. Бүү март, бүү зөрч гэж хэлье.

Avatar

зочин 2020-01-31 202.179.24.61

ЭМЯ ард түмэндээ үнэнийг хэлж сурмаар байна. Дандаа худал мэдээлэл, дүгнэлт өгнө. Уурхайн орчимд амьдарч буй хүмүүс ер хүнд металлаас хордоогүй, цианид, хүнцлийн улмаас өвчлөөгүй, короновируус тогтоогдоогүй гээд л худал ярина. Улстөрийн амд биш хүний эрүүл мэндэд буюу Гипократын тангарагтай эмч сургаж гаргахгүй юм даа

Avatar

зочин 2020-01-31 202.179.24.61

Энэ мэдээллээс 6 хүнийг эмчилсэн 12 нь эмчлүүлж байна. Дахиад 4-н сэжигтэй тохиолдод ирсэн гээд МУ-д аль хэдийнээ ороод ирсэн байна уу? Манайд ороод ирчихсэн нөгөө хатгаатай холилдож тууж байж чадна шүү.

Avatar

Зочин 2020-01-31 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн
хүмүүст ОХУ-ын Магистрийн гэрчилгээ
нөхөн олгож байна. Утас: 88671597.

Avatar

Зочин 2020-01-31 182.160.0.85

Тэгээд наадхыг чинь хүн тоох уу?

Avatar

Зочин 2020-01-31 64.119.24.157

Mongolchuudaa NUS TSEREE hayahaa BOLICHEEEEEEEEEEE

Avatar

Монгол маш эрсдэлтэйд орно 2020-01-31 64.119.21.49

ДЭМБ-ын мэдэгдэлд онцлон хэлсэн 1 зүйл байгааг дээрх мэдээнд их л тодорхой бус болгожээ. Захирал нь хэлэхдээ " бид хятадаас болж дэлхий дахины онц байдал зарлаагүй. Хятадад бид итгэж байна. Тэд өвчнийг ялж даван гарна гэдэгт ттгэлтэй байна. Харин эрүүл мэндийн салбар хөгжөөгүй хөгжиж буй орнуудад энэхүү өвчин тархвал байдал их эрсдэлтэй болохоор байгаа тул дэлхий дахины онцбайдал зарлалаа гэсэн" монголын эрүүл мэндийн салбар дорой онорлуур эм тариа үйлпвэрлэх чадваргүй бүхнийг гаднаас авдаг тул

Avatar

зочин 2020-01-31 66.181.170.82

маск зүүх юмуу зүүхгүй юмуу тэгээд… ядаргаатай юм Нэг бол заавал зүү гээд эсвэл зөвхөн ханиадтай хүн л зүү гээд

Avatar

Зочин 2020-01-31 202.131.227.114

Японы Эн Эйч Кэй агентлаг "БНХАУ-д Коронавирус-н халдвар авсан хүний тоо 9,692 болж нас барсан хүн 213-т хүрлээ" гэж мэдээлж байна. 2003 онд дэгдсэн САРС-ын үеийн халдвар авагчдын тооноос давсан хэмжээнд одоо хүрснийг онцолсон байна. Одоо халдвар авсан хүмүүсийн 1,527 нь хүнд байгаа гэнэ. Өчигдөр шөнө л гэхэд 43 хүн нас барж, нийт нас барагсдын тоо 213 болсон байна. Өдөр бүр нас барасдын тоо ихсэж байгаа нь аймшигтай. Монголчууд бид цөөхүүлээ. Тиймээс энэ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн ту

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж