Эрдэнэт хивс: 2020 оны шинэ загварын хивсний коллекцоо танилцуулж байна | News.MN

Эрдэнэт хивс: 2020 оны шинэ загварын хивсний коллекцоо танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

Эрдэнэт хивс: 2020 оны шинэ загварын хивсний коллекцоо танилцуулж байна

Үндэсний ууган үйлдвэрлэгч Эрдэнэт хивс компани нь Улсын их дэлгүүрийн 2-р давхарт байрлах Атриум үзэсгэлэнд 2020 оны 01-р сарын 30-ны өдрөөс 02-р сарын 03-ныг дуустал 2020 оны шинэ загварын сор болсон дээжис коллекцуудаа танилцуулж, хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна.

Энэхүү үзэсгэлэнд “Одод”,” Эрдэнэт”, “Юникарпет”, “Чингис”, “Хүннү”, “Атилла” брэндийн шинэ коллекцуудаа дэлгэн танилцуулж байгаагаас гадна онцлох коллекцоос дурьдвал уламжлалт хэв маягийг орчин үеийн загвартай хослуулсан Хүннү брэндийн Загал коллекцийн шинэ загварууд үзэсгэлэнд худалдаалагдаж байна.

Мөн Цагаан сарын баярыг угтаж бүх шинэ болон хуучин загварууддаа 50 хүртэлх хувийн хямдралыг зарлалаа.

Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7577-7889, 9409-7889 утсаар холбогдоорой.

Мөн фэйсбүүк https://www.facebook.com/etcarpet/ хаягаар зочлоорой.

Та бүхэн энэхүү шинэ загварын хивсний коллекцийг Улсын Их дэлгүүрийн 2-р давхрын Атриум үзэсгэлэнгээс сонирхоорой.

Таны тав тухтай агшин бүрт “Эрдэнэт хивс”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-31 66.181.179.211

SHINJLEH UHAAN, SOYOL DAGAJ GADAAD UG ORJ IRDEG. MANGARAA

Avatar

Зочин 2020-01-31 202.70.34.114

Очихоор худалдагч нь хивсээ дэлгэж үзүүлнэ гэж ГОНЖ ДОО, Хүүхэдтэйгээ элбэж байж ганц хивс арай чүү авсан

Avatar

ИРГЭН 2020-01-31 66.181.167.254

коллекц – юу гэсэн үг вэ? ЭНЭ МОНГОЛ ҮГ ЮМ УУ? ЧАДАХГҮЙ БАЙЖ ЭЛДЭВ ГАДААД ҮГ ХЭРЭГЛЭХЭЭ БОЛИМООР ЮМ … ХООСОН ТОЛГОЙНУУД

Avatar

"шинэ загварын багц" 2020-01-31 150.69.34.101

Цаадуулд чинь боловсрол байтугай "шинэ загварын багц" гээд хэлчих Монгол хэлний мэдлэг байхгүй ээ, хөөрхийсүүд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж