Их дуулга: Новак Жокович, Рожер Федерерийг ялж шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

Их дуулга: Новак Жокович, Рожер Федерерийг ялж шигшээд шалгарлаа

Их дуулга: Новак Жокович, Рожер Федерерийг ялж шигшээд шалгарлаа

Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Австралийн нээлттэй тэмцээн эдгээр өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ. Тэгвэл өчигдөр /2020.01.31/ дэлхийн чансааны номер хоёр Сербийн Новак Жокович болон дэлхийн чансааны номер гурав Швейцарийн Рожер Федерер нар хагас шигшээ шатанд учраа таарсан юм.

Рожер Федерерийн хувьд өнгөрсөн 2012 оны Их дуулгын тэмцээнээс хойш Новак Жоковичийг хожоогүй байсан юм. Гэвч энэ удаад ч гэсэн дахин хожиж чадсангүй. 15 мянган хүн цугласан Род Лавер цэнгэлдэхэд Новак Жокович дэндүү нямбай тоглолтыг үзүүлж 7-6, 6-4, 6-3  гэсэн харьцаатай гурван сетийн тоглолтонд буулган авч шигшээ шатанд шалгарлаа. Тэрбээр шигшээ шатанд Доминик Тим болон Александр Зверев нарын хожсонтой нь учраа таарах юм. Новак Жоковичийн хувьд Австралийн нээлттэй тэмцээнд сүүлийн есөн жилд зургаан удаа түрүүлээд байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж