Чуулганы хуралдаан өндөрлөв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Чуулганы хуралдаан өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөв

УИХ-ын чуулганы хуралдаанд Тариалангийн тухай хуулийн төсөл  болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Р.Бурмаа танилцуулав.

Д.Оюунхорол: Тариалангийн бүс нутаг бий болгож байгаа нь маш зөв. Ер нь тариалангийн бүс нутгийн хөрсний үржил шимийг сайжруулна гэдгийг дэмжиж байна. Харин отрын бүсийг яаж зохицуулж байна. Отрын бүсээс болж малчдын дунд багагүй маргаан үүсдэг.  Энэ асуудлыг малчид өөрсдөө зохицуулах ёстой гэж орхиж болохгүй. Хөдөө аж ахуйн яамнаас эрчимжсэн мал аж ахуйд онцгой үүрэгтэй байна гэж томъёолж аймаг сумын удирдлагуудтайгаа ярилцах ёстой.

Р.Бурмаа: Би тантай санал нэг байна. Ургац бүрэн алдсан талбай 2013 онд 17.3 мянган га болсон. Энэ жил ган, мөндрөөс болж ихээхэн хэмжээний ургац алдахаар байна.  Тиймээс усалгаатай газар тариаланг хөгжүүлэх асуудлыг тусгасан байгаа. Отрын бүстэй холбоотой тодорхой санал байвал Оюунхорол гишүүн бидэнд өгөөрэй.

Ж.Эрдэнэбат: Р.Бурмаа сайдаа та амьдралгүй хууль оруулж ирлээ. Энэ хууль Монголд хэрэгжихгүй. Жишээ нь Сэлэнгэ аймгийн нэг сумыг тариалангийн бүс болгоё гэж бодъё. Энэ суманд мал аж ахуй эрхлэхгүй байж чадах уу, хөдөө аж ахуйн салбарынхан минь. Бэлчээрийн мал аж ахуйг шууд устгаад тариа тарина гэж болохгүй шүү дээ.

Ингээд олонхийн дэмжлэгээр уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Пүрэв гаригийн чуулганы хуралдаан өндөрлөв. “Өршөөлийн хууль ирэх долоо хоногийн чуулганаар орно” гэж З.Энхболд дарга хэллээ.

 Г.ТУУЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ggg 2015-10-22 103.26.194.221

arai ch dee urshuuliin huulia yasan beeee olon hunii setgeliig bodoochee Enkhbold darga icheechee

зо 2015-10-22 122.201.21.50

БУРМАА ТЭГЭЭД ТЕРОИРИСТ ЮМ СЭТГЭЭД МАЛЧДЫГ НУТГААС НЬ хөөж тариа тарьна,хашиж оруулахгүй,нүүлгэнэ хөөнө гээдбдаг. халхууд чинь нутагтай хөөгдөхгүй үхэх дуртай.БУРИАДУУД шиг нутагаа хаяж хүнд өгч ирээд хаашаа нүүхэд бэлэн гэж сэтгэхгүй.Үхэх газрынхаа төлөө чингэсээс эхлээд тэмцсээр булшуулах нутагтайгаа үлдсэн бурмаагийн үед булшаа хүний нутагт булах уу

ЗИ БЭЛТРЭГ БИШ ЗОЛБИН НОХОЙН ГӨЛӨГ БОЛСОН 2015-10-22 103.26.193.230

ӨӨ БАС УУ. ЭНХБОЛД ОО ХҮСЭЭД БАЙСАН ШУНААД БАЙСАН НАМЫН ДАРГЫН АЖИЛ ЧАМ ШИГ АРГА БАРИЛТАЙ ХАРЬЦААТАЙ ШОНХОРЫНХАН ШИГ КАРИБЫН ТЭНГИСЫН ДЭЭРЭМЧИН ЦУГЛУУЛДАГ,ГАРЧ ИРЭХИЙН ТУЛД ХАЖУУ НӨХРИЙНХӨӨ ХАВИРГА РУУ БҮЛДЭГ ХҮН ЭНЭ НАМЫГ ЗАДАЛЖ, ҮХЛИЙН ЦОХИЛТ ӨГНӨ. АЛТАНХУЯГ, МҮДНЯК НАР НАМ БАЙГУУЛСАН НЬ ХУДАЛ БИШИШДЭЭ. ҮНЭН.БЭЛТРЭГ ӨӨРӨӨ Ч МЭДЭЖ БАЙГАА. ЭЛБЭГ ЭЭ АЛТАНХУЯГ 2"ЫН ЗАВСАР ХАВЧУУЛААД ЖИЖИГХЭН ГАМБИР БОЛЧИХСОН БАЙЖ БАЙГАА . НАМ ДОТРОО БОЛ НЭР ХҮНД БҮҮР АВАХ ЮМГҮЙ.НЭГ Ч ЗҮЙЛИЙГ НАМЫН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХИЙХГҮЙ ҮРГЭЛЖ ХУЙВАЛДААН ХОР ХУСАХ ГЭДЭГ. НАРАНЦАЦРАЛТЫГ УНАГААХ ЗАХИАГ ЭНЭ НӨХӨР ХОГИЙН САВНААС ОЛЖ ИРЖ, УНАГААЖ БАЙСАН ДАА

Зочин 2015-10-22 112.72.13.31

Өршөөлийн хууль бүр алга болсон. Энхбаярыг өршөөхгүй бол Баянсэлэнгэ Засгаас гарна гээд айлгаад байгаа гэсэн. Засагтай үлдэх үү Өршөөлийн хуулиа яах уу

зочин 2015-10-22 183.177.98.34

Өршөөлийн хуулийг ч мөн их хойшлулж байна даа, Мөн ч олон эхийн ,хүний нулимс, итгэлийг барж байна дааьЭнхболд дарга гуай.................