Согтуугаар машин жолоодсоны улмаас 2007 онд тэнсэн харгалзах ял авч байсан залуу жүжигчин бүсгүй одоогоор 90 хоног шоронд хоригдох ялынхаа дөнгөж зургаан өдрийг өнгөрөөгөөд байна. Калифорни дахь засан хүмүүжүүлэх төвийн ачаалал ихэссэн шалтгаанаар түүнийг энэ долоо хоногын сүүлээр суллах байсан ч тийм зүйл болохгүй гэж эрүүгийн төлөөлөгч мэдэгджээ.
Гэсэн ч ачаалал их байгаа учир түүнийг наймдугаар сарын нэгнээс суллаж магадгүй гэнэ. Энэ өдрүүдэд түүн дээр ээж, дүү нар нь хоёр ч удаа эргэж очсон байна. Түүнээс гадна Лидсэйн аав Холливуудын зарим нэр бүхий хүмүүстэй уулзаж, шоронгоос гарсных нь дараа охиныг нь бүгдийг эргүүлэн авахад нь туслахыг гуйжээ.
Бэлтгэсэн Н.Энх