NBA-н бүх оддын тоглолтын сэлгээний тамирчид зарлагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

NBA-н бүх оддын тоглолтын сэлгээний тамирчид зарлагдлаа

Сагсан бөмбөг сонирхогчдын шимтэн үздэг Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA-н 2020 оны Бүх-Оддын тоглолт ирэх хоёрдугаар сарын 16-д Чикаго хотын “Юнайтед Центр” ордонд болно. Хэдхэн хоногийн өмнө хоёр бүсийн гарааны тавтууд зарлагдаад байсан бол дөнгөж сая сэлгээний 7 тамирчдын нэрс зарлагдлаа.

ДорнодӨрнөд
НэрБагХэд дэхНэрБагХэд дэх
Ж.БатлерМиами Хит5Б.ИнграмНью-Орлеан Пеликанс1
Б.АдебайоМиами Хит1Д.ЛиллардПортлэнд Трэйл Блэйзерс5
К.МилддлетонМилоуки Бакс2К.ПолОклахома Сити Тандер10
Ж.ТэйтумБостон Селтикс1Д.МитчелЮта Жазз1
Б.СиммонсФиладельфиа762Р.УэстбрүүкХьюстон Рокетс9
К.ЛауриТоронто Рэпторс6Н.ЙокичДенвер Наггетс2
Д.СабонисИндиана Пэйсерс1Р.ГоберЮта Жазз1

К.Пол хамгийн олон буюу 10 дахь удаагаа Бүх-Оддын тоглолтонд оролцох гэж байгаа бол Б.Алдебайо, Ж.Тэйтум, Д.Сабонис, Б.Инграм, Д.Митчел болон Р.Гобер нар анх удаагаа оролцох гэж байна.

Харин энэ улирал сайн тоглолттой байгаа хэд хэдэн шилдэг тоглогчид багтсангүй. Вашингтон Уизардс багийн Б.Бейл, Финикс Санс багийн Д.Бүүкер, Миннесота Тимберволвес багийн К.Энтони-Таунс, Чикаго Буллс багийн З.Лавине, Лос-Анжелес Клипперс багийн П.Жорж, нарын залуус багтсангүй.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж