“Монгол шуудан”, ArdShop.mn хамтран хэрэгцээт барааг гэрт тань хүргэнэ | News.MN

“Монгол шуудан”, ArdShop.mn хамтран хэрэгцээт барааг гэрт тань хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

“Монгол шуудан”, ArdShop.mn хамтран хэрэгцээт барааг гэрт тань хүргэнэ

“Монгол шуудан”, ArdShop.mn хамтран хэрэгцээт барааг гэрт тань хүргэнэ

Эрүүл Мэндийн Яамнаас иргэдэд шинэ төрлийн коронавирусийн талаарх мэдээллийг өдөр бүр өгч, халдвараас сэргийлэх зөвлөмж хүргэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК ажлын тусгай горимд шилжин нийт харилцагч, үйлчлүүлэгч, ажиллагсаддаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж, шаардлагагүй хөл хөдөлгөөнийг хязгаарлахыг уриалан ажиллаж байна.

Өнөөдрөөс ArdShop.mn онлайн дэлгүүр “Монгол шуудан” ХК-тай хамтран иргэдэд нэн хэрэгцээт барааг гэрийн хаягаар нь түргэн шуурхай хүргэхээр боллоо. Тусгай горимын хамтын ажиллагааны хүрээнд ArdShop.mn иргэдэд дархлаа дэмжигч, ариутгагч зэрэг бүтээгдэхүүнээс гадна өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэгчийн үнээр санал болгож байна.

Үүний зэрэгцээ “Монгол шуудан” компани хүргэлтийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэхээс гадна уртасгасан цагаар ажиллаж, оройн цагаар ч иргэдийн захиалсан бүтээгдэхүүнийг заасан хаягт нь хүргэх боломж бүрдүүллээ.

Хэрэглэгчид шаардлагатай бүтээгдэхүүнээ ArdShop.mn веб хаяг болон Ард Апп-ын ArdShop хэсгээс худалдан авах боломжтой ба захиалсан бүтээгдэхүүнээ тухайн өдөртөө багтаан хүлээн авах болно. Бид цаашид хэрэглэгчдээс санал хүсэлтийг нь авч, шаардлагатай бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх арга хэмжээ авч байгаа тул хэрэглэгч та ArdShop.mn -ын Facebook хуудаст хандан санал хүсэлтээ өгөөрэй.

Холбоо барих:

ArdShop.mn-ийн Facebook хуудас: Ard Shop

ArdShop.mn-ийн холбогдох утас: 77003322, 90101022,91058001

Монгол Шуудан ХК-ийн Facebook хуудас: Монгол шуудан

Ард Санхүүгийн Нэгдлийн Facebook хуудас: Ard Financial Group

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж