Гал түймрийн аюулаас 126 хүний амь насыг авран хамгааллаа | News.MN

Гал түймрийн аюулаас 126 хүний амь насыг авран хамгааллаа

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

Гал түймрийн аюулаас 126 хүний амь насыг авран хамгааллаа

Гал түймрийн аюулаас 126 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 320 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 1,4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Мөн 13 хүн нас барж, 35 толгой мал хорогдож, 188 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 126 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 20 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 10 хувь өссөн байна.

Нийслэл хотод нийт 199 удаагийн гал түймэр гарч, 741 сая төгрөгийн хохирол, орон нутагт 121 удаагийн гал түймэр гарч, 617 сая төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Гал түймрийн 32,5 хувь буюу 104 нь ил галаас, 27,5 хувь буюу 88 нь яндангийн цонолтоос, 25,3 хувь буюу 81 нь цахилгааны буруу ашиглалтаас, 7,8 хувь  буюу 25 нь технологийн горим зөрчигдснөөс шалтгаалсан байна.

This image has an empty alt attribute; its file name is 5.jpg

ХОЁР. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР

Энэ хугацаанд 1674 байгууллага, аж ахуйн нэгж, 9551 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 7953 зөрчил дутагдал илрүүлэн, 3935 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 473 заавал биелүүлэх албан шаардлага, 453 мэдэгдэл, 18 танилцуулга, 506 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 1 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 40.2 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 325 удаа, сэрэмжлүүлэг мэдээг 153 удаа явуулсан байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж