Кристиано Роналдо анхдагч боллоо

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

Кристиано Роналдо анхдагч боллоо

Кристиано Роналдо анхдагч боллоо

Өнөө цагийн дэлхийн хөлбөмбөгийн шилдгүүдийн нэг К.Роналдо хөлбөмбөгийн рекордуудыг эвдсэн шигээ инстаграмын рекордыг эвдлээ. Тэрбээр инстаграмын түүхэнд хамгийн анх 200 сая дагагчидтай болсон хүн боллоо. Харин хамгийн их дагагчтай хуудасны хувьд инстаграм платформын өөрсдийнх нь инстаграм хуудас 330 сая дагагчидтай ажээ. К.Роналдогийн араас дуучин Ариана Гранде 173 сая дагагчид, жүжигчин Дуэйн Жонсон 170 сая дагагчид, дуучин Селена Гомез 167 сая дагагчидтайгаар тус тус жагсч байна.Мөн тэрбээр 200 сая дагагчидтай болсноо тэмдэглэж, инстаграм хуудсандаа талархлын бичлэг оруулжээ.

Форбес сэтгүүлийн мэдээлж буйгаар Роналдо инстаграмд оруулж буй пост болгоноосоо бараг нэг сая ам.доллар олдог гэсэн судалгаа гаргажээ.Английн Премьер лигийн нийт 20 багийн инстаграм хуудаснууд нийлээд 131 сая дагагчидтай бол К.Роналдо дангаараа 200 сая дагагчидтай боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж