Хятадын дипломатчийг хөнөөсөн сэжигтэнг барьжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хятадын дипломатчийг хөнөөсөн сэжигтэнг барьжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Хятадын дипломатчийг хөнөөсөн сэжигтэнг барьжээ

 

Филиппиний Себу мужид орших “Lighthouse” нэртэй ресторанд гарсан халдлагын үеэр Хятадын хоёр дипломатч амь үрэгдэж, өөр нэг нь гэмтэж шархатсан байна. Халдлагын улмаас Хятадын консулын газрын дэд консул, санхүүч нар амь үрэгдэж, ерөнхий консул хүзүүндээ шархатсан тухай цагдаагийн газраас мэдээлжээ. Халдлага гарах үед Хятадын ерөнхий консул ресторанд төрсөн өдрөө тэмдэглэж байсан аж.

 

Энэ хэргийн дараа Филиппиний цагдаагийн газраас Хятадын консулын газарт ажилдаг эмэгтэйг нөхрийнх нь хамт баривчилсан байна. Хэргийн газраас гар бууг олж илрүүлсэн хэмээн Филиппиний цагдаагийн газрын төлөөлөгч “AFP” агентлагт мэдээлжээ. Одоогоор халдлагын шалтгаан тодорхойгүй байна.

 

Энэ хэргийн талаар Хятад болон Филиппиний гадаад хэргийн яамны албаныхан мэдээлэл өгөхөөс татгалзсан хэмээн “ВВС” мэдээлжээ. Филиппин нь Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаанаас үүдэн Бээжинтэй таарамжгүй харилцаатай байгаа билээ.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-22 182.160.36.192

Бичсэн зүйл чинь гарчигтайгаа огт авцалдахгүй байна.

Зочин 2015-10-22 112.72.13.116

хайран хүн. тэр чинь архичин монгол биш шүү дэ

www.suvdhantv.com 2015-10-22 43.242.243.121

www.suvdhantv.com

монгол залуу 2015-10-22 112.72.13.165

ИХ Л САЙН ЮМ БОЛЖ ДЭЭ

Зочин 2015-10-22 49.0.204.155

ИХ Л МУУ ЮМ БОЛЖ ДЭЭ.