Коронавирусийн тархалт хурдацтай нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 9,600 хүрч, нас барагсдын тоо 213 болоод байна. Энэ цаг үед улс орнууд өвчний голомт болсон БНХАУ-ын Ухань хотод байгаа өөрийн улсын иргэдээ эх орондоо авчрах шийдвэрийг гаргаад байгаа билээ.
Тэгвэл Өмнөд Солонгосын 367 иргэнийг тээвэрлэсэн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.01.31/ тус улсын "Gimpo" олон улсын ниссэх онгоцны буудал дээр газардсан тухай БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээллээ. Энэ бол зөвхөн эхний ээлжийн нислэг бөгөөд одоо дахиад 350 орчим иргэд Уханьд үлдсэн гэнэ.
Тусгай нислэгээр ирсэн зорчигчдыг шинжилгээнд хамруулахад 18 нь халдвар авсан байж болзошгүй байсан ба тэдний нэг нь халдвар авсан нь тогтоогдсоноор тус улсад коронавирусийн долоо дахь тохиолдол бүртгэгдсэн юм.
Сануулахад, Австрали, АНУ, Япон зэрэг улс орнууд Ухань хотоос иргэдээ татаж аваад байгаа юм.
Эх сурвалж: KOREATIMES
зочин 2020-01-31 64.119.25.224
яасан ч олон хүн байдаг юм
Зочин 2020-01-31 202.131.227.42
Mongol irgedee avya?
s 2020-01-31 192.82.76.101
manaih yagaad 32 irgenee avahgui bn ve? ene talaar medeelel baina uu? ug n hil zalgaa oirhon hamgiin turuund l irgedee avmaar yum🙄
p 2020-01-31 73.181.73.133
Gadniihan yahavee mongolchiud hezee 30 oyutanudaa avchirah ve????Estoi archaagui tor zasagtai ard tumen yumaa???? Hamgiin oirhon n bj odoo hurtel shiidej avchiraagui….,
Зочин 2020-01-31 203.91.115.37
Манайх шиг эрүүл мэндийн салбар сул хѳгжсѳн, хариуцлагын тогтолцоо нь дампуурсан улсад иргэдийг нь буцааж ѳгѳхгүй байх гэж найдъя. Тэд тэндээ илүү аюулгүй, бид ч эндээ эрсдлээс тойрох боломжтой болно.
Ард 2020-01-31 202.70.34.70
ХААНА АВЧИРСАН ГЭЖ? МОНГОЛД УУ? ЗӨВ ОЙЛГОМЖТОЙ БИЧЭЭЧ.
Зочин 2020-01-31 59.153.85.134
хятадууд гадаадын иргэдийг нутагт нь буцаагаад өөрсдийнхөө иргэдэд хөл хорио тогтоогоод нааш цааш явуулахгүй байгаа. харин монголчуудыг яагаад өгөхгүй Уханиас явуулахгүй байгаа юм бол их л дотноор өөртэй хамаатай гэж үзэж байгаа юм бол уу
Зочин 2020-01-31 202.179.27.9
Хайрт 2 ахын нэг маань дүүгээ хамгаалж байгаа гэсэн. Хахаха
Зочин 2020-01-31 66.181.161.68
mundag ymaa