Коронавирусийн тархалт хурдацтай нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 9,600 хүрч, нас барагсдын тоо 213 болоод байна. Энэ цаг үед улс орнууд өвчний голомт болсон БНХАУ-ын Ухань хотод байгаа өөрийн улсын иргэдээ эх орондоо авчрах шийдвэрийг гаргаад байгаа билээ.
Тэгвэл Өмнөд Солонгосын 367 иргэнийг тээвэрлэсэн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.01.31/ тус улсын "Gimpo" олон улсын ниссэх онгоцны буудал дээр газардсан тухай БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээллээ. Энэ бол зөвхөн эхний ээлжийн нислэг бөгөөд одоо дахиад 350 орчим иргэд Уханьд үлдсэн гэнэ.
Тусгай нислэгээр ирсэн зорчигчдыг шинжилгээнд хамруулахад 18 нь халдвар авсан байж болзошгүй байсан ба тэдний нэг нь халдвар авсан нь тогтоогдсоноор тус улсад коронавирусийн долоо дахь тохиолдол бүртгэгдсэн юм.
Сануулахад, Австрали, АНУ, Япон зэрэг улс орнууд Ухань хотоос иргэдээ татаж аваад байгаа юм.
Эх сурвалж: KOREATIMES