АТГ: Д.Тогтохсүрэн, Д.Жигжиднямаа нарыг үргэлжлүүлэн шалгаж байна | News.MN

АТГ: Д.Тогтохсүрэн, Д.Жигжиднямаа нарыг үргэлжлүүлэн шалгаж байна

АТГ: Д.Тогтохсүрэн, Д.Жигжиднямаа нарыг үргэлжлүүлэн шалгаж байна

АТГ: Д.Тогтохсүрэн, Д.Жигжиднямаа нарыг үргэлжлүүлэн шалгаж байна

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас сүүлийн хагас жилд олны анхаарал татсан, нийгэмд хүлээлт үүсгэсэн авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд түлхүү анхаарал хандуулан ажиллажээ. Үүний үр дүн гарч, өнгөрсөн онд тус газар хуульд заасан харьяаллын 1559 үйлдэлтэй, 481 холбогдогчтой, 1300 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 156 буюу 12.0 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлснээс 68 хэрэг буюу 43.6 хувь нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгджээ.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн мэдээлснээр, Авлигатай тэмцэх газарт өнөөдөр албан тушаалтнуудад холбогдох 400 гаруй хэрэг хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын шатанд буй ажээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Д.Жигжиднямаа нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй юм байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлт нээж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

“Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглах, мөнгө угаасан гэх асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй талаар өмнө нь Авлигатай тэмцэх газар албан ёсоор мэдэгдэж байв. Түүний хувьд оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын машиныг өндөр үнээр худалдан авсан, өнөөдөр үйлчилж буй хууль дүрмийг зөрчин 1000 ширхэг актлагдсан ачааны вагон оруулж ирсэн гэдэг. Товчхондоо, АТГ-аас түүнийг хэрэглээнээс гарсан хуучин вагон оруулж ирэхдээ их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн байдаг.

2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгчид УБТЗ ХНН-ийн дүрмийн санг 250 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Энэхүү тохиролцооны хүрээнд Монголын тал 125 сая ам.долларыг 2012 онд УБТЗ-ын дансанд шилжүүлсэн бол, Оросын тал “ВТБ” гэгч банкнаас зээл авч зээлдсэн мөнгөөрөө 2ТЭ-116УМ серийн гол замын зүтгүүр 30 ширхэгийг, ТЭМ-18 ДМ серийн сэлгээний зүтгүүрийг худалдан авч УБТЗ-д нийлүүлжээ. Хачирхалтай нь, Оросын талын хувь нийлүүлэгч буюу “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс өөрийн хүлээсэн үүргийн дагуу зээлдсэн хөрөнгийн хүүг УБТЗ тодорхой хугацаанд төлж ирсэн байдаг. Зарим шинэ зүтгүүрүүдийн оронд их засвар хийгдсэн зүтгүүрүүдийг ч нийлүүлсэн гэх мэдээлэл бий юм. Өнөөдрийн байдлаар, Монголын төмөр замтай холбоотой хэрэг тусгаарлагдаж, Солонгосын иргэнтэй холбоотой хэрэг шүүхээр шийдэгджээ. Нэр бүхий иргэд гадаад улсад оргон зайлсантай холбогдуулан тэр хэрэг тусгаарлагдаж үлдсэн бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа хийгдэж буй аж.

Мөн Зам тээврийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнийн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Х.Оргил-Эрдэнэ гэгч нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг 24 сая төгрөг хахууль хэлбэрээр авсан байж болзошгүй үндэслэлээр алгаж эхэлжээ.

АТГ-ын удирдлагууд шинээр томилогдсоны дараа хэрэг шалгах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргаж, авлигын гэмт хэргүүдийг хурдан хугацаанд шалгаж шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлсэн талаар мэдээлсэн билээ. Тухайлбал, Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт холбогдох хэрэг, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэрэг гэх мэт хэргүүдийг дурдаж боломжтой. Зөвхөн 10 дугаар сард л гэхэд 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Түүнчлэн сүүлийн үед шинээр шалгасан хэргүүдийг шуурхай шалгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлжээ. Та бүхэн мэдэж байгаачлан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, "ДЦС-2" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргүүдийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлжээ.

Мөн төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргийг шалгах явцад хэргийн цар хүрээ, үйлдэл нэмэгдэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулж байна. АТГ-ын удирдлагууд шинээр томилогдсоны дараа хэрэг шалгах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргаж авлигын гэмт хэргүүдийг хурдан хугацаанд шалгаж шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлсэн байна.

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргийг шалгах явцад хэргийн цар хүрээ, үйлдэл нэмэгдэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулж буй юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-31 58.109.161.167

АТГ нь овоо ажиллаад байх шиг. Прокурор шүүх дээр очоод чимээ алдардаг болтой

Avatar

Төмөр замчин 2020-01-31 202.179.25.138

УБТЗ-нхан БНХАУ-д 25G төрлийн зорчигчийн вагонд их засвар хийлгэсэн гэх нэрийдлээр 6,3 сая ам.доллар буюу 16 тэрбум төгрөг/-н асуудал яригдаж байсан. Дурдагдсангүй дээ… тэр их мөнгөөр өдий зэргийн засвар хийлгэнэ гэж юу байхав. Ер нь бол хардаж байгаа.

Avatar

Зочин 2020-01-31 139.5.216.169

Жигжиднямаа нтр-г хэдэн жил шалгаж бна аа
танай шалгасан бараг бүх хэргийг яагаад шүүх буцаагаад байдаг вэ
төрийн байгууллагууд бүх шатанд авилгал аваад хавтгайрсан, танай индекс 13 байраар ухарсан
МАН-тай холбоотой юу?

Avatar

Зочин 2020-01-31 64.119.18.184

Ерѳнхийлѳгч женко Баттулгын 90сая$-н шороон далангийн хэрэг хаачив?

Avatar

Хол 2020-01-31 203.91.115.56

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАДРАЛ АРИУНБУЯН НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААСАН САЙН ШАЛГАХ ЁСТОЙ. ОЛОН АРВАН МЭРГЭЖИЛИЙН БУС НӨХДИЙГ ТОМИЛСОНЫ ЦААН ИХ ЮМ БАЙГАА ШҮҮ.ОХУ ААС ХӨНДИЙ ХООСОН МАШИНЫГ АВРАХ АЖИЛЛАГААНЫ МАШИН ГЭЖ ӨГСӨН .СОЛОНГОСЫН ХАМГИЙН МУУ ТАТАН БУУГДСАН КИА ГИЙН ҮЙЛДВЭРЭЭС ГАЛЫН МАШИН АВЧИРЧ МОНГОЛД ВАГНЁР АЗИЙН ХАШААНД УГСАРЧ ГАЛЫН АНГИУДАД ӨГСӨНӨӨС ХОЙШ ЖИЛ Ч БОЛОЛГҮЙ ТЭР МАШИНУУД ЦЭВЭНД ИДЭГДЭЖ ОДОО АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖ БНА. 20 ТОННЫ УС ТЭЭВЭРЛЭГЧ ГЭХ МАШИН БАГАНУУРТ ЦОЛРЧ ЦЭВРЭЭД ДУУСАЖ БН

Avatar

Зочин 2020-01-31 103.242.45.176

Энэ Тогтохсүрэн Өвөрхангайг үнэндээ дуусгасандаа, харамсалтай нь Арвайхээрээр дүүрэн түүний б**с долойгч, тэжээврүүд байдаг. Эх барьж байгаа намын бүлгийн даргыг яаж ч чадахүй биздээ. Үйлийн үр нь ядаж харах байлгүйдээ

Avatar

Зочин 2020-01-31 59.153.85.134

хэрэвт эмнэлэгт 1300 өвчтөн ирээд эмч нар 5.2 хувь буюу 68 хүнийн зөв оношлож эдгээгээд бусдын цааш нь харуулаад байвал юу болох бол. мэдээж 1300 өвчтөн дотор ойр зуурын даралт нь ихэссэн гэх мэт хүн хэсэг байгаа байх л даа тэгэхдээ аргагүй өвчин тусаад ирсэн 1000-д хүн лав байгаа түүнээс 68-ын эдгээж явуулаад бусдын үхүүлнэ гэхээр их л аймаар эмнэлэг болно биз

Avatar

Үнэн 2020-01-31 64.119.25.190

Иргэн 30 минутын өмнө 103.212.117.17

Хүрэлсүхийг тойрон хүрээлэгчдийг сайн шалгавал мөн ч их юм гарна даа. Ж.Энхбаяр, Содбаатар,Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан Ундармаа, Батзориг, Амарбасгалан, Энх–Амар,……гээд л

Avatar

Иргэн 2020-01-31 103.212.119.120

Шалгасаар байгаад хорвоог туулах , шалгуулсаар байгаад насыг барах жамтай болжээ.

Avatar

Иргэн 2020-01-31 103.212.117.17

Хүрэлсүхийг тойрон хүрээлэгчдийг сайн шалгавал мөн ч их юм гарна даа. Ж.Энхбаяр, Содбаатар,Оюун-Эрдэнэ, Энх-Амгалан Ундармаа, Батзориг……гээд л

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж