Х.Цагаанбаатар шийдвэрлэх тоглолтод оролцлоо

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар шийдвэрлэх тоглолтод оролцлоо

Монголын үндэсний сагсан бөмбөмгийн холбооноос санаачлан сагсан бөмбөгийн “TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цомын тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ удаа 15 аймгийн баг оролцож байгаагаас хагас шигшээд Орхон, Сүхбаатар, Төв, Дархан-Уул аймгийн багууд үлдсэн байна. Тэмцээнийг сонирхолтой болгох үүднээс олны танил алдартууд аймгийнхаа багт багтан тоглож буй. Дархан-Уул аймгийн багт жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тоглож байна. Тэрбээр өнөөдөр Өмнөговь аймгийн эсрэг тоглолтод оролцож, талбайд 12 минутыг өнгөрүүллээ. Мөн дундын зайнаас оновчтой шидэлтийг нэг удаа хийж, багтаа 2 оноог нэмэрлэсэн байна. Энэ удаагийн тоглолтод Дархан-Уул аймгийн баг Өмнөговьчуудыг 71:67 онооны харьцаагаар хожиж, хагас шигшээд үлдлээ.  

Сонирхуулахад, Архангай аймгийн багт “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр, Өвөрхангай багт улсын арслан Д.Ганхуяг, Хөвсгөл аймгийн багт улсын начин Б.Баянмөнх, ОУХМ Т.Санчир багтаж, багтаа дэмжлэг үзүүлжээ. Мөн Увс аймгийн багт улсын аварга С.Мөнхбат багтаж, бие халаалт хийсэн бол Сүхбаатар аймгийн багийг Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан нар дэмжин ажиллаж байна.

Фотог: Mongolian National Basketball Association хуудсаас авав.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж