Ази Номхон далайн төлөөлөгчид чуулж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ази Номхон далайн төлөөлөгчид чуулж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Ази Номхон далайн төлөөлөгчид чуулж байна

Улаанбаатар хотноо Ази Номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралд 20 орны 150 төлөөлөгч оролцож Ази номхон далайд тулгарч байгаа асуудал, өнөөгийн байдлын талаар хэлэлцэж байгаа юм. Арав дахь удаа болж буй энэ хуралдааныг Улаанбаатар хотноо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн зохион байгуулж байна.

Ази Номхон далайн орнуудад тулгамдсан асуудал багагүй бий гэдгийг хуралд оролцогчид онцолсон. Тухайлбал, Зүүн хойд Азийн бүс нутагт их гүрнүүдийн цэрэг, улс төр, эдийн засгийн өрсөлдөөн нэмэгдэх хандлагатай болсон. Дээрээс нь газар нутгийн маргаанаас үүдсэн сөргөлдөөн гарч болзошгүй энэ үед эдгээр асуудлыг шийдвэрлэхэд томоохон ач холбогдолтой хэмээн олон улсын төлөөлөгчид үзэж байгаа юм.

“Дэлхийн улс орнуудад тулгамдсан асуудлыг нийтээр хэлэлцэж гарцыг хайдаг. Тэгвэл бүс нутгийн асуудлыг тухайн орны эрдэмтэн судлаач, туршлагатай мэргэжилтнүүд хамтарч хэлэлцсэнээр зөв гарц, үр дүнг олох өндөр ач холбогдолтой” гэдгийг төлөөлөгчид хэлсэн. Тиймээс энэ удаагийн хуралдаанаас бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх томоохон үр дүн гарна гэж итгэж буйгаа оролцогчид уламжилж байв.

Гол нь Монгол Улс энэ мэт томоохон хурлыг эх орондоо зохион байгуулснаар олон улсад нэр хүндээ ахиулах, бүсийн аюулгүй байдал, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй явдал гэдгийг төлөөлөгчид хэлж байв. Цаашлаад ирэх онд болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм байна.

Ази Номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн нэгдсэн хуралдаан өнөөдөр Чингис зочид буудалд болж байгаа юм. Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэх уг хурал энэ сарын 21-23-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна.

БЭЛТГЭСЭН: Б.ЗАЯА, Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-22 203.169.49.44

Стратеги судлалын хүрээлэн гэж юу хийдэг, юунд үйлчилдэг газар вэ. Үр өгөөж нь улс оронд ямар эерэг нөлөөлөл үзүүлснийг дүгнэж цэгнэсэн удаа байна уу. Тэрнийг мэдэх юмсан.

Зочин 2015-10-22 182.160.3.12

Энд оноодор Абэ ирчихсэн монголчуудыг хошгируулаад явж л байгаа ш дээ !!! Туунээс асуул даа !!! Япон дайн бэлтгэж байгаа юу гэж ? Тийм л гэж хэлнэ ш дээ !!!!

Франклинд Рузевилату 2015-10-22 182.160.3.12

Энэ бус нутагт дайн дэгдээсэн гол орон бол Япон. Япон одоо тэр бодлогоосоо татгалзсан уу ? Угуй. Огтхонч татгалзаагуй !!! Даан ч " санаа байв ч сачий нь хурэхгуй " л байгаа болохоос .....

Сизо Абэр 2015-10-22 182.160.3.12

Ази номхон далайн аюулгуй байдалд хэн занал хийж байна ? АНУ, Япон хоер л доо. Энэ хоер л болохгуй юм их хийж байгаа ш дээ. Энэ бус нутагт Японы явуулж байгаа бодлогыг харахад " Хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой шиг " гэдэг нэг монгол уг санаанд ороод байдаг юм. Худлаа гэвэл энд Японоос хун ирсэн бол тэдний угийг сайн сонсоорой !!!