Цагаан сарын барилдааныг цуцласан нь Э.Оюунболдод "аз" болов

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

Цагаан сарын барилдааныг цуцласан нь Э.Оюунболдод "аз" болов

Цагаан сарын барилдааныг цуцласан нь Э.Оюунболдод "аз" болов

Улсын онцгой комиссын өнөөдөр /2020.01.30/-ийн хурлаар сүүлийн үед дэлхий даяар дэгдээд буй коронавирусийн улмаас олон нийтийг хамарсан сар шинийн баярт зориулсан үндэсний хүчит бөхчүүдийн барилдаан болон бусад томоохон арга хэмжээнүүдийг цуцлах шийдвэр гаргасан билээ.

Ийнхүү 1963 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн цагаан сарын бөхийн барилдаан анх удаа зохион байгуулагдахгүй болж байна.

Ерөнхий сайдын тавьсан саналаар гаргасан энэхүү шийдвэрээ Шадар сайд Ө.Энхтүвшин дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа коронавирусээс урьдчилан сэргийлж буй арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа билээ.  Гэвч, спорт сонирхогчдын дунд Э.Оюунболдтой холбоотой бөхчүүдийн хэл амыг намжаах гэсэн шийдвэр гэж хардаж байна.  Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн наадмаар Улсын аварга цол хүртсэн ч допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр нь нотлогдсон  Э.Оюунболд сар шинээр барилдахаа илэрхийлсэн. Үүнийг нь үндэсний бөхчүүд эсэргүүцэж, Э.Оюунболдыг барилдвал  200 гаруй бөх "бойкот" зарлана гэж хэвлэлийн бага хурал хийсэн. Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Ц.Содномдорж, Б.Гончигдамба тэргүүтэй улс аймгийн аварга, арслан, заан цолтой бөхчүүд гарын үсэг цуглуулан холбоондоо шаардлага тавьж “Их эе” хурлыг нэн даруй зохион байгуулж, үндэсний бөхийн спортод тулгамдаа байгаа асуудлуудыг шийдэхийг ч хүссэн. Ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн бөхчүүдийн хэлснээр “ Бид зөвхөн Э.Оюунболдтой бус үндэсний бөхөд шингэсэн допингтой тэмцэж байна” хэмээсэн. Тэдний энэхүү шаардлагыг холбоо нь хүлээн авч Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор цэцдийн зөвлөлийг хуралдуулахаар болсон. Үүнийг нь цэцдийн зөвлөлийн дарга Г.Өсөхбаярт даалгасан. Харин цэцдийн зөвлөлийн хурал хэзээ зохион байгуулагдах нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч цагаан сарын барилдааныг цуцлах шийдвэрт бөхчүүдийн энэ эсэргүүцэл ихээхэн нөлөө үзүүлсэн байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболд болон коронавирусээс болж цагаан сарын барилдаан 57 жилийн дараа анх удаа "завсарлаж" байна.

Ерөнхийлөгч дээр  түүний цол, бай шагналыг хураах шийдвэр одоог хүртэл гаргаагүй. Иймд түүний барилдах эрх нь нээлттэй гэж хэлж болно.

Баяр наадмын өмнө гурван тэрбумаар Э.Оюунболдыг аварга болох нь гэсэн  хардлага ч гарч байв. Допингийн асуудалд нэр холбогдсон Э.Оюунболд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нутгийн, дотнын дүү, Үндэсний бөхийн тэргүүн Б.Бат-Эрдэнийн шавь.  Тиймээс түүнд өдий хүртэл хариуцлага тооцож чадахгүй яваа.  Тиймээс ч эрх мэдэлтнүүд нутгийн дүүгээ хэл амаас хаацайлахын тулд сар шинийн барилдааныг цуцалсан ч байж мэдэхээр.

Улсын наадмын түрүү бөх нь допинг хэрэглэсэн, хэрэглээгүйг нь ч эцэслэж чадахгүй, ард түмнээ талцуулсан бөхийн холбооны хэрүүлийн алимд коронавирус бараг л "аз" болчихлоо.

Үнэн хэрэгтээ Улсын наадмын түрүү бөхөө  хуулийн байгууллагад дуудаж, бөхчүүд нь зодоглохгүй хэмээн бойкотолж байгаа нь Монгол бөхийн холбооны хэрүүл ямар хэмжээнд хүрсний илтгэнэ. Монгол бөх бол түмнээ баясгадаг, эрийн гурван наадмын хамгийн үзэгч, фэн, дэмжлэг ихтэй уламжлалаа хадгалсан ёс. Энэ ёсоо уландаа гишгэж байгаа нь улсын цолтнууд, ард түмний хайртай цөөн хэдхэн бөхчүүд.

Эцсийн дүндээ Э.Оюунболд ч барилдахгүй, бөхчүүд ч ажил хаялт зарлахгүй хэн хэнд нь таатай шийдвэр гарлаа. Гэвч удахгүй дахиад л хэрүүлийн алим ургана. Ахиад л Э.Оюунболд барилдана гэж үндэсний бөхийн холбоо болон бөхчүүдийг нэг хөдөлгөөнд оруулах биз. Одоо бол Э.Оюунболдыг зогсоох түлхүүр ерөнхийлөгчид л байна гэж хэлж болно. Ерөнхийлөгчийн зүгээс түүний барилдах эрхийг хасч, цол бай шагналыг нь хураах шийдвэр гаргах уу эсвэл энэ байдлаараа улсын их баяр наадамтайгаа золгох уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж