Хятадын Хубэй мужийн Ухань хотод гарсан коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 170-д хүрч, хамгийн сүүлд Төвдөд халдвар бүртгэгдлээ. Ингэснээр Хятадын бүх мужид үхлийн аюулт вирусийн халдвар бүртгэгдээд байна. Өнөөдрийн /2020.01.30/ байдлаар халдвар авсан хүний тоо 7711 болж өссөн ба дэлхийн 15 оронд өвчлөл бүртгэгджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) өнөөдөр шуурхай хурал зарлаж, коронавирусийн халдвараас үүдэн олон улсад онц байдал тогтоох эсэхийг хэлэлцэж байна. Коронавирусийн халдвар хүнээс хүнд дамжин халдварладаг нь тогтоогдож, анхны тохиолдол нь Германд бүртгэгдсэн.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ