Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXI хуралдаанаар үргэлжлүүлэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэв. Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын саналыг нийслэлийн нийт иргэдээс авсны дагуу тухайн саналд үндэслэн нийслэлийн ИТХ-ын 9/36 дугаар тогтоолоор Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний  жагсаалтыг батлан, хийх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат, Ц.Байгалмаа, Ц.Одонтунгалаг, Б.Отгонсүх, Э.Бат-Үүл, Ё.Цацралтуяа, Б.Түвшин, Ч.Гантулга, Б.Цолмон, Т.Цэрэнноров нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зэрэг байгууллагаас Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах санал ирүүллээ. Ээлжит хуралдаанаар ирүүлсэн саналыг хэлэлцэн дэмжлээ.
Мөн нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж дэмжив. Ингэснээр Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд төлөөлөгч Д.Баттулга, Т.Батцогт, П.Батчимэг орж ажиллах боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж