МАН-аас хөөгдөгсөд | News.MN
МАН-аас хөөгдөгсөд

Аливаа улс төрийн хүчин намын гишүүндээ хариуцлага тооцох, намын дүрэм журам зөрчсөн бол намаасаа хөөх нь зүйн хэрэг. Гэхдээ ихэнх тохиолдолд улс төрийн шалтаг, шалтгаантайгаар намаасаа хөөх нь элбэг. МАН-ын хувьд ч намын эрх барих удирдлага солигдох үйл явц сүүлийн хоёр жилийн хугацаанд өрнөж, эрх баригчид дундаа тэмцэлдэж, тэмцсэний хүчинд өнөөдөр МАН-ын удирдлага өөрчлөгдсөн.  МАН-ын дарга У.Хүрэлсүх болсноос хойш хэд хэдэн хүнийг улс төрийн шалтгаантайгаар намаасаа хөөжээ. Намаасаа хөөхөөсөө өмнө эхлээд намын дүрэмдээ өөрчлөлт оруулсныг нь энэ мөн тодотгоё.

60 ТЭРБУМЫН “АВТОР” ГЭХ Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР

Сүүлийн хэдэн сонгууль дамнаж МАН-ын “автор” мэт болсон 60 тэрбум гэх асуудлаар НИТХ-ын дарга асан, төлөөлөгч Ц.Сандуйг МАН-аас хөөх шийдвэрийг 2019 оны хоёрдугаар сард гаргав. Ингэхдээ намын Хяналтын хороо хуралдаж, "Ц.Сандуй нь МАН-ын нэр хүндийг унагаах 60 тэрбумын бичлэгт байсан хүн бөгөөд 60 тэрбумын схемийг хамтран санаачилж ажил хэрэг болгохоор төлөвлөн намын удирдлагадаа танилцуулсан ёс зүйгүй үйлдэл гаргасан учраас ийнхүү намаас түдгэлзүүлэх шийдвэр гаргасан” гэж тайлбарлаж байв. Үнэн хэрэгтээ 60 тэрбумын схемийг зурсан нь Г.Доржзодов. Тэр өнөөдөр ямар нэг хариуцлага хүлээгээгүй байгаа бол сонссон Ц.Сандуй нь хоёр жилийн ял аваад, хоригдож байгаа.  Улс төрийн хүрээнд МАН-ыг муухай харагдуулсан 60 тэрбумын хэрэгт хэн нэгэн хариуцлага хүлээх шаардлага үүссэн, хэн нэгэнд хариуцлага тооцож байж нэр цэвэр, шударга харагдаж байгаа учраас МАН-ын дарга ч энэ хэргээ гүйцээсэн. Тиймээс ч Г.Доржзодовт “хулхидуулсан” Ц.Сандуйг, А.Ганбаатартай нь хамт намаасаа хөөсөн. Ц.Сандуйтай хамт хариуцлага тооцуулж, намаасаа хөөгдсөн А.Ганбаатар нь МАН-ын бага хурлын гишүүн, Ц.Сандуйгийн зөвлөх асан, "Шинэ Монгол хаад" группын ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. Тэдний хувьд МАН-ын экс дарга М.Энхболдын ойрын хүмүүс гэж яригддаг.

НАМЫН БОДЛОГО СӨРӨГЧ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.МӨНХЧУЛУУН

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун СХД-ээс нэр дэвшин сонгогдсон.  Түүнийг мөн л 2019 оны хоёрдугаар сард МАН-аас хөөсөн бөгөөд намын бодлого зөрчсөн гэж хөөсөн. Ингэхдээ “ С.Мөнхчулууны тухайд хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү нь хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэг удаа дараа хууль бус үйлдлүүдэд холбогдсон учраас мөн намаас түдгэлзүүлэх болсон" хэмээн шалтагласан. Үнэн хэрэгтээ С.Мөнхчулуун намын сценарыг зөрчиж, өөрийгөө хотын даргад  дэвшүүлсэн. С.Мөнхчулууныг “Сэлэм Тогмидын” ах гэдгээр нь хүмүүс мэдэх болсон. Учир нь, 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн I хороонд байрлах "Castle" баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдсан хэрэг гарсан. Дээрх сэлэм эргүүлсэн залуу бол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт байсан юм. Харин ах С.Мөнхчулуун нь энэ талаар “Насанд хүрсэн хүний хаана, юу хийж явахыг би цагдана гэж байхгүй. Тус тусын амьдралаар амьдардаг хүмүүс шүү дээ. “Садан муу ч салаад явж болдоггүй” гэдэг шиг зарим нэг зүйлийн талаар ярилцахаас цааш хэтэрдэггүй. Юу болсон талаар надад хэлээгүй. Үнэхээр хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь үнэн бол хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтоох биз” хэмээн ярьж байжээ.  Гэхдээ түүний хувьд намдаа олон жил зүтгэж явсан залуу гишүүдийн нэг. 2008-2009 онд СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, 2016 оноос МАН-ын Бага хурлын гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон, 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон, 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга, 2016 оны арванхоёрдугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллажээ. Улс төрийн хүрээнд төдийгүй МАН дотор түүнийг М.Энхболдын хүн гэгддэг.

Ш.РАДНААСЭД, Д.ДАМБА-ОЧИР НАРТ УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХГҮЙ

МАН-ын Хяналтын ерөнхий хороо 2019 оны тавдугаар сарын 17-нд хуралдаж,  УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улс төрийн хариуцлага тооцож, таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг шийдвэрийг гаргав. Ингэхдээ  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс дуусгавар болох заалтыг оруулсан нь түүнд хариуцлага тооцох шалтгаан болсон бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний шалгалтын дүгнэлтийг "Рио тинто"-д хүргүүлсэн гэх үндэслэлээр хариуцлага тооцсон гэж тайлбарлаж байв. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нар ирэх сонгуульд намаасаа өрсөлдөх боломжгүй болгож байв.

Хэдийгээр тэдний зүгээс намын удирдлагадаа хандсан боловч тэдний эрхийг нь сэргээсэн эсэх нь өнөөдөр ч тодорхойгүй байгаа юм.

НАМААСАА, ПАРЛАМЕНТААС “ЯВСАН” Н.НОМТОЙБАЯР

МАН-ын Хяналтын хороо 2020 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаасаа хасах шийдвэр гаргасан юм. Ингэхдээ намын дүрэм, ёс зүйн зарчим зөрчсөн гэж үзсэн. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Намаас намайг ёс зүйн асуудлаар хөөх шийдвэр гарсныг танилцуулсан. Миний бие энэ шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Намын журмын гишүүдээсээ уучлалт гуйя. МАН-ын гишүүн биш сул гишүүн болж байна. Удаа дараа би өөрийн биеэр уучлалт хүссэн” гэж тайлбарлав. Намын дүрэм зөрчсөнөө тэр хүлээн зөвшөөрсөн. Яг үүнтэй зэрэгцэн УИХ түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан боловч тогтоолоо баталж чадаагүй, УИХ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөх нууц санал хураахад гишүүд дэмжсэн ч чөлөөлөх тогтоолоо батлах ил санал хураалтаар гишүүд тогтоолоо дэмжээгүй. Өөрөөр хэлбэл, нууц санал хураалтаар түдгэлзүүлье гэж дэмжсэн ч тогтоол батлах ил санал хураалтад зарим гишүүд дэмжсэнээ, дэмжихгүй гэснээр  хууль эрх ойлгомжгүй байдал үүссэн. Тиймээс МАН-ын бүлэг завсарлага авч, дахин ярилцах болсон ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Одоо тэрбээр намгүй, сул гишүүн болсон.

Одоогоор МАН-ын дарга У.Хүрэлсүх дөрвөн хүнийг намаасаа албан ёсоор хасах шийдвэр гаргасан бол хоёр гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ хэлэв.  2020 оны сонгууль хаяанд ирсэн үед энэ цуваа цаашаа үргэлжлэх үү эсвэл гэдгийг ирэх өдрүүд харуулах биз ээ.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-31 202.9.40.165

2020- оны сонгуульд өрөөний сайд , хүрэл сүх, сайд оюун эрдэнэ- хоёр л гарч ирнэ дээ бусад манан – устаж алга болох байх даа зайлуул ,хөөрхий, ард түмэн -эх орноороо тоглолтод хөөрхийс .

Avatar

Зочин 2020-01-31 66.181.187.179

2020 ond Ardchilaliig songoyy

Avatar

Kkk 2020-01-31 66.181.187.179

Khuuk shudarga yos yrichaad or hunjliinhuu huuhnuud ner dewshuuleed neree kkkk

Avatar

Янаг ухна Хүрэлсүх 2020-01-31 174.206.29.18

Ааваас нь 600 сая төгрөгийн авилга авсан мөртлөө хүүг нь намаас хөөчихлөө. Зовж олсон мужик алдраа алдчихгүй байгаа даа.

Avatar

Зочин 2020-01-31 202.9.46.199

ер нь хүрэлсүхийн тавьсан сум байгаа оноод байна шүү молодёц

Avatar

Зочин 2020-01-31 64.119.17.232

Өмхий гээд хошногоо ухаж хаядаггүй гэдэг дээ

Avatar

Зочин 2020-01-31 66.181.161.113

МИЕЭГЭЭ ХӨӨГӨӨЧ. Албатуудыг нь хөөсөн мөртлөө Толгойлогчийг нь үлдээцэн ч бх шиг ццц.

Avatar

Зочин 2020-01-31 182.160.34.237

МАН-дарга мундаг хүн юм аа

Avatar

Зочин 2020-01-31 174.203.10.53

Namiin zarchim bodlogotoi zurchildsun uil ajil yawuulsan gishuudiig gargah ni zuw. Namiin bodlogotoi sanal niilehgui durgui gishuud ni namaas huselteeree garah ni zuw. Tegj baij nam huwi hun huluu olno

Avatar

Иргэн 2020-01-31 202.170.80.25

Зөв , хог шааруудаа хөөгөөд шоронд нь оруул

Avatar

Зочин 2020-01-31 202.131.231.86

ЗӨВӨӨ Хүрэлсүх ээ болж өгвөл сайн шалгаад хөөгөөд бай гэхдээ НАМ-ын гэж байхгүй шүү бүүр улстөрөөс хөөх хэрэгтэй за юу. ДЭМЖИЖ БАЙНАА.

Avatar

Зосин 2020-01-31 192.82.72.163

Намаа эртхэн цэвэрлээд жду хэсангаас хулгай хийсэн гишууддээ зайлуулах хэрэгтэй дээ тэгэж байж л ард тумний дэмжлэг авна шуу дээ

Avatar

Буд 2020-01-31 192.82.72.163

Энэ зов шуу дээ одоо хурдан дамбаочир хаянхярваа ми мэтийн хумуусийг зайлуулаад эртхэн цэвэрших хэрэгтэй шуу дээ маш удаан байна ингэх тусмаа намд маш хор хоноолтэй сэлэмээ эргуулэн зайлуулаа дэмжиж байн

Avatar

Ссс 2020-01-31 202.55.188.81

Дамба Очир их хөгийн эр байналээ.Мянганбаярын лицензийг бариад хятадуудад зарах гээд урьдчилгаа 1 сая доллар өгчих гэж гүйгээд манай офисын байранд өрөаваад байрла гээд миний газар гэж худлаа яриад жинхэнэ луйварчин нөхөр бна лээ.мянганбаярынх гэж хятадуудад мэдэнгүүт өөр лиценз гаргаад …. энэ нөхрөөс болгоомжилж холхон бсан нь дээр шүү.

Avatar

Зочин 2020-01-31 64.119.23.2

jujig jujig

Avatar

Зочин 2020-01-31 43.228.131.45

ХӨӨГДӨХ ЁСТОЙ ЛУЙВАРЧИН АВИЛГАЧИН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭЭ ХӨӨСӨН БАЙНА. ЗӨВ

Avatar

Зочин 2020-01-31 202.55.184.253

ЧАДДАГ ЮМ БОЛ 60 ТЭРБУМАА ХӨӨЧИХ

Avatar

Зочин 2020-01-31 202.131.233.190

зарим нь бол хохь нь л болж

Avatar

ББ 2020-01-31 66.181.177.186

ЖДҮ-чин гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол яахав дэмжиж болох юм. Тэрнээс өөрийнхөө үзэмжээр ингэж шийдээд байгаа хүнд итгэл үзүүлж болохгүй.

Avatar

Зочин 2020-01-31 202.131.233.190

oo hoorhii

Avatar

Зочин 2020-01-31 171.25.193.235

Өөрийнхөө өмнөөс өрвөлзөх хүнгүй л болгож байгаа юм байна.

Avatar

Зочин 2020-01-31 150.129.142.111

Улс гүрнээ 40 гаруй жил удирдсан Юмжаагийн Цэдэнбал даргыгаа хөөж байсан нам шүү дээ энэ Ардын нам чинь ! Залуус энэ Намаас холхон шиг байхад өлзийтэй дээ

Avatar

Зочин 2020-01-31 66.181.187.179

Yun Opera korean serial tsaashaa kkk

Avatar

Дундговь 2020-01-31 202.126.89.163

Дамба очир дурак МАН чамд тойрог өгөхгүй боллоо…тэгхээр овоо тахилга, хүүхдийн даахийг найранд ирэхээ больсон чинь дээр биш үү. Тгд ч сонгоод гаргасан тойрогоо хаяад явдаг тамын ёроол бидэнд хэрэггүй….

Avatar

Зочин 2020-01-31 66.181.171.34

yg hello cheddar zorigtoi ni huugduud bailla ym y, ireedyid hych avch magadgyi ni huugduud bgaa ym y

Avatar

Huz 2020-01-31 192.82.64.197

Hoogdson humuust niileed Nam baiguulah bhdaa

Avatar

Зочин 2020-01-31 66.181.161.29

Хүрэлсүхэд ямар нэг буруу тохох зүйл байхгүй харин их зөөлөн байна МАНаас хөөрдөх их олон ноход ээлж дугаараа хүлээгээд байж байгаадаа

Avatar

иргэн 2020-01-31 202.70.34.70

Хүрэлсүх өөрт дургүй хүмүүсээ л явуулж байна, Угтаа бол ЖДҮ-чдийг хамт хөөсөн бол браво байлаа, улс орныг жинхэнээсээ хорлосон хүмүүс бол тэд. Яаж ч бодсон 3 хувийн зээл авчихаад хадгаламж зээлийн хоршоонд байршуулж, жилд 30 хувийн ашиг олсон нь эдийн засгийг боомилсон тэвчишгүй гэмт хэрэг л дээ.

Avatar

Зочин 2020-01-31 103.229.122.74

М.Энхболдыг бас хөөж байсан байх аа.ЖДҮ гээс ахуулаад МАН аас сонгуульд нэр дэвших хүн байхгүй дээ.Хүрэлсүх худлаа хуцаагүй л бол.

Avatar

Зочин 2020-01-31 64.119.17.164

Хүрэлсүх гэж олон хөлтэй аалз. Хөлийг нь нэг нэгээр нь тасдана гэж хэн, хэнтэй ярьсан бэ? Ми гэж даун аалзны хөлнүүдийг тасдаад бай.

Avatar

Эрдэнэт тойрог 2020-01-31 202.131.243.186

Дамба-Очир бол хохино, болж, хачин банди.

Avatar

Mongol hvn 2020-01-31 202.72.245.123

Sain hereg boljdee. Huugduh yostoi hvmvvs. Gehdee hamgiin tvvrnd bish bsn bolow uu. Hamgiin tvrvvnd Mongolin uls turus baitugai mongolinn hurs shoroonoos toniloh yostoi hvn bol Nyamdorj shvv.. Gehdee iimerhvv jijig gar hol holboo svlbeenvvd ni tasarch bhad zvgeer..

Avatar

Lam 2020-01-31 202.179.31.45

MAN bol buzardsan bolmoi

Avatar

Заза 2020-01-31 139.5.217.145

ЖДҮЧИДЭЭ НАМААСАА ХӨӨЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. ТЭГВЭЛ НАМД ЧИНЬ ХҮН ҮЛДЭХГҮЙ. БҮГДЭЭРЭЭ АДИЛХАН ХУЛГ&$Ч П&ЗДА НАРШДЭЭ хаха хаха

Avatar

зочин 2020-01-31 150.129.141.101

Эд нарыг МАН хөөгөөгүй шүү Хүрэлсүх гэж нэг далайн матар шиг нэг зуучихаараа залгиж л дуусдаг амьтан л өөрөөсөө хөөсөн байх.Ер нь Хүрэлсүхтэй шөргөөцөлдвөл толгойгүй болох шинжтэй дэгээ

Avatar

ASSSSS 2020-01-31 202.9.46.248

chi miegiin suns baina

Avatar

zochin 2020-01-31 202.55.188.37

MANiig hund ued ni hayaj yavsan humuus hurch ireed tolgoid ni garaad MANiig bosgoson zaluusaa hoojee. yamar logik ve? erx medliin toloox tulaan. Shudarga yosnii temtsel ntr bishee.

Avatar

60 тэрбум 2020-01-31 202.55.188.85

60 ТЭРБУМЫН АНХНЫ ЗОХИОГЧ НЬ НААМБАР ШҮҮДЭЭ. 60 ТЭРБУМ МАШ ОЛОН ЖИЛ БАЙСАН ЗҮЙЛ. САНДУЙ ДЭЭР Л ТОХСОН БОЛОХООС 60 ТЭРБУМ ОДОО Ч БАЙГАА. ХЭЛБЭР НЬ Л ӨӨРЧЛӨГДСӨН. ӨМНӨ НЬ ГИШҮҮДЭЭСЭЭ САНХҮҮЖИЛТЭЭ БОСГОДОГ БСАН БОЛ ОДОО ЖДҮ ЗЭЭЛ НТР ГЭЖ ГИШҮҮДДЭЭ ТАРААДАГ БОЛСОН. ИЙМ ГЭНЭН БАЙХАА БОЛИОЧ. НАМЫН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХГҮЙ БОЛ 60 ТЭРБУМ БАЙСААР Л БАЙНА. ХАР Н Ч САНДУЙ 60 ТЭРБУМАА ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДААГҮЙ ШҮҮ ЗАЙЛУУО

Avatar

Зочин 2020-01-31 64.119.17.164

Тийм ч биз, үгүй ч биз. Тэгсэн байлаа гэхэд хүний мууг залгамжилсан гохь нь. Хэрээ галуу дууриаж хөлөө хөлдөөв гэдэг.

Avatar

ШАЛГА 2020-01-31 119.40.100.82

Ш.РАДНААСЭД, Д.ДАМБА-ОЧИР НАРЫГ ГИШҮҮНЭЭС НЬ ТҮТГЭЛЗҮҮЛЖ БАЙГААД ШАЛГА

Avatar

NURUU 2020-01-31 202.55.188.91

SANDUI HUURHII HELMEGDSEEN. UCHNUUN MUNGU IDEJ UUSAN HUMUUS YAL AVAH NI BITGII HEL BAATAR BOLOOD YAVJ BHAD SANDUI YARISAN YARIANIIHAA TULUU YAL AVAAD NAMAASAA HUUGDUUD SUUJ BDG

Avatar

Шударга 2020-01-31 202.126.88.144

Хүрэлсүх яг Монгол төрөөс идсэн ууснаа ярьвал энэ хөөсөн хүмүүсээсээ бага байхгүй л байлгүйдээ

Avatar

ZZCXZX 2020-01-31 202.9.46.248

NAMIIN DAISAN CHI MUNUU

Avatar

Хммм 2020-01-31 202.55.188.39

САНДУЙ ГАНБААТАР ХОЁРТ БОЛ 60 ТЭРБУМААР ЯЛ ӨГӨӨГҮЙ. АНХ АЛБАН ТУШААЛ ЗАРСАН ГЭДГЭЭР ЮМ ТОГТООГДООГҮЙ. ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН ГЭЖ ТОГТООГДООГҮЙ. СҮҮЛД СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ АЖИЛД СААД БОЛСОН ГЭЭД ЯЛ ӨГЧИХСӨН ШҮҮДЭН

Avatar

Хммм 2020-01-31 202.55.188.39

НАМЫН УДИРДЛАГУУД НУУЦ ХУРЛЫНХАА ПРОТОКОЛЫГ ХӨТЛҮҮЛЖ БИЧЛЭГ ХИЙЛГЭХ ГЭЖ НАМЫН ГИШҮҮН БИШ САЙН ТАНИХГҮЙ ДОРЖЗОДОВ ГЭХ ЗАЛУУГ АВЧИРЧ СУУЛГААД ХАЖУУД НЬ НАМЫНХАА ХАМАГ БУЛХАЙГ ЯРИАД СУУНА ГЭХЭЭР ҮНЭМШИЛГҮЙ СОНСОГДОЖ БАЙГАА БИЗ. 60 ТЭРБУМЫГ СХЕМ БОЛГОЖ ТАРИФ ТОГТООЖ ТАНИЛЦУУЛСАН ХҮН НЬ ДОРЖЗОДОВ.

Avatar

Хммм 2020-01-31 202.55.188.39

60 ТЭРБУМЫН ЗОХИОГЧ ДОРЖЗОДОВЫН ЯРИА БИЧЛЭГТ ОГТ БАЙДАГГҮЙ НЬ СЭЖИГТЭЙ. ДОРЖЗОДОВ ӨӨРИЙНХӨӨ ЯРЬСАН ХЭСГИЙГ ХАСААД ХУУЛИЙН БАЙГУУЛАГАД ӨГСӨН УЧРААС БИЧЛЭГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ БИШ ЗАСВАР ОРСОН БОЛЖ ТААРААД ХУУЛИАРАА НОТЛОХ БАРИМТ БОЛЖ ЧАДААГҮЙ. ИНГЭЭД 60 ТЭРБУМЫН БИЧЛЭГ ЭВЛҮҮЛЭГ ГЭДЭГ ЯРИА ГАРСАН. ДОРЖЗОДОВЫН ЯРИА ОРВОЛ ДОРЖЗОДОВ ӨӨРӨӨ ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛОХ ГЭЭД БАЙСАН БАЙХ.

Avatar

Зочин 2020-01-31 64.119.17.164

Гохь нь ээ. Хүрэлсүх гэж олон хөлтэй аалз. Хөлийг нь нэг нэгээр нь тасдана гэж хэн, хэнтэй ярьсан бэ? Бас л Доржзодов уу?

Avatar

zochin 2020-01-31 120.18.169.173

odoo jduchidee huuchih tegvel uneheer shudraga nam yum bna gj bodii ted ard tumniig shulsan uvaigui luivarchid

Avatar

Зочин 2020-01-31 64.119.27.220

Өмхий гээд бөгсөө тайрч хаядаггүй л юм. Сайн муу нийлж байж сав дүүрдэг хорвоо. Шийдвэр нь хэнд ашигтай, ямар зорилгоор гаргасан нь аандаа ил болно л доо

Avatar

Баяр 2020-01-31 103.212.117.17

Яг үнэн.Хүрэлсүх,Оюун–Эрдэнэ нарыг намаасаа урваж АН-д дэмжлэг үзүүлсэнийх нь төлөө хариуцлага тооцоохоос эхэлж энэ намд шударга ёс тогтоох ариун тэмцлийг эхлүүлэх хэрэгтэй.Энэ тэмцлийг эхлүүлэх хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлцгээе.Хүрэлсүх бол худлаа гар гэдгийг одоо илчлэх цаг болсон

Avatar

Зочин 2020-01-31 202.126.89.221

Ерөнхийлхгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжиж намаасаа урван түгжилдсэн Хүрэлсүх,Оюун-Эрлэнэ нарыг нэн түрүүн намаасаа хөөх хэрэгтэй шүү.Тэгж байж шударга ёс гэж хуцах ххрэгтэй МАНгаруудаа

Avatar

Зочин 2020-01-31 103.80.211.184

Huuk maani ynah ni dee

Avatar

Irgen 2020-01-31 202.21.120.190

ЗӨВ, АЛЪ Ч НАМ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ

Avatar

Жууб 2020-01-31 202.9.46.135

Дрржзодов зохиогоод байхдаа яахав дээ. Хаха. Зохиосон хүн нь юу ч ярихгүй өөр хүн ярих уу. Сүүлийн үед зохиосон болгодог тактик яваад байгаамда. Шожигнотол зардаг хүмүүс ялаа үүрсэ болж дээ.

Avatar

Зочин 2020-01-31 66.181.161.97

Намаам хөөгдөгсөд Нам байгуулаад Номтойбаяр санжүүлүүлээд сонгуульд оролц

Avatar

ENE NUHERUUS CAGAAN SUVARGIIG HURAAJ AVAACHEE 2020-01-31 202.9.46.248

XCV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж